ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- 2023-2024 оны хичээлийн жилийн багш нарын цагийн ноогдол
- Философи, шашин судлалын тэнхимийн гэрээт профессор Содномдоржийн Янжинсүрэнгийн А цагийн ачааллыг 6 кр болгон бууруулж өгөх тухай хүсэлт.
- БНХАУ-ын иргэн, УБ ИС-ийн докторант Сэргэлэн, Философийн бакалаврын хөтөлбөрийн оюутан Сандуйжав нарын Философи, шашин судлалын тэнхимийн Шашин судлалын хөтөлбөрт шилжин суралцах тухай хүсэлт.
- Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Хавдселемийн Нуржан аав, ээжийгээ асарч, халамжлах шаардлагатай байгаа тул 2024.02.01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө авах тухай хүсэлт.
- Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Доржжанцаны Мөнхцэцэг АНУ-ын Монтана ИС-д олон нийтийн удирдлагын чиглэлээр магистрт суралцах болсон тул 2024.02.01-ээс 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө авах тухай хүсэлт.
- Байгалийн ухааны салбарын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Наранчимэг 2024.01.08-аас 26-ны өдрийг дуустал цалинтай чөлөө хүсэх тухай /гэр бүлийн хүнээ асрах шаардлагатай/
- Биологийн тэнхимийн лаборант: Галбадрахын Ариунзул, Даваагийн Давааням, Алтангэрэлийн Ундруул нарын туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан /2023.10.04-өөс ажиллаж байгаа/
- 2023-2024 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд оруулах санал
Хурлын шийдвэр
- Философи, шашин судлалын тэнхимийн гэрээт профессор Содномдоржийн Янжинсүрэнгийн хүсэлтийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд гүйцэтгэх ачааллыг 50% болгож бууруулах;
- МУИС-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/580 дугаар тушаалын 2-р хавсралтын 211 дугаар Siriguleng /22D1NUM0509/ Сэргэлэнг Монгол судлалын докторантурт шилжүүлснийг Шашин судлал хөтөлбөрийн докторантурт шилжүүлэн суралцуулахыг СХЧББГ-т уламжлах;
- 2020 онд Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи хөтөлбөрийн элсэн суралцсан БНХАУ-ын иргэн Sang Dejia /20B1NUM3381/ Сандуйжавыг Шашин судлал хөтөлбөрт шилжүүлэн суралцуулахыг СХЧББГ-т уламжлах;
- Өөрийн хүсэлтээр Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Хавдселемийн Нуржанд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны НДШ-ийг хувь хүн өөрт нь хариуцуулах;
- Гадаад хэл, сургалтын төвийн ахлах багш Доржжанцаны Мөнхцэцэгт 2024 оны 02 дугаар 01-ээс 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг МУИС-ийн ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу Монгол улсад мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Биологийн тэнхимийн лаборант Галбадрахын Ариунзул, Даваагийн Давааням, Алтангэрэлийн Ундруул нарыг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- БУС-ын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Наранчимэгт 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/-оор тус тус шийдвэрлэв.


