Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцэх асуудал: 

  1. 2023 оны 10-12 сард сургалт, судалгааны туслахаар ажилласан докторант Bai Thingting, Б.Дархижав, Г.Маралгуа нарын тайланг хэлэлцэх тухай
  2. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Ишдоржийн Даваадорж, Баярын Мичидмаа нарыг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай

Хурлын шийдвэр

  1. Тэнхимийн санал болон МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 3 дахь заалтыг үндэслэн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш Ишдоржийн Даваадорж, Баярын Мичидмаа нар нь багш албан тушаалын зэрэглэлд ажиллах болзол, шалгуурыг хангасан тул 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  2. 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд судалгааны туслахаар ажилласан докторант Bai Thingting, Б.Дархижав, Г.Маралгуа нарын тайланг хангалттай гэж дүгнэж, холбогдох материалыг АТС-д хүргүүлэхээр шийдвэрлэв.