ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Бат-Ёндоны Наранчимэгийн 2024.02.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Готовын Эрдэнэчимэг эрүүл мэндийн шалтгаанаар 2024 оны 3 сарын 16-аас өндөр насны тэтгэвэр тогтоолгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлт
- Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Монхооройн Батбаатарын тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайланг тэнхимээр хэлэлцсэн тухай, шинээр тэнхимийн эрхлэгчийг нэр дэвшүүлэх тухай
- Сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан Уламбаярын Удвалын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан
- Япон улсын Иватэ ИС-д мэргэжил дээшлүүлэхээр явсан Химийн тэнхимийн дэд профессор Галиндэвийн Оюунбилэгийн цалингүй чөлөөний хугацааг 2024.04.01-2025.04.01 хүртэл 1 жилээр сунгах тухай
- Химийн тэнхимийн лаборантын ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Цэвэглхасүрэнгийн Цэцэг-Эрдэнийг 2024.03.01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Батсуурийн Болормаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар БНСУ явсан тул 2024.02-19-2024.03.01-ний өдрийг дуустал ажлын 10 хоног цалинтай чөлөө олгох тухай
Хурлын шийдвэр
- Өөрийн нь хүсэлтээр Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Бат-Ёндонгийн Наранчимэгийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Эрүүл мэндийн шалтгаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан Ази судлалын тэнхимийн ахлах багш Готовын Эрдэнэчимэгийг 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгчид нэр дэвшиж олонхын санал авсан тус тэнхимийн дэд профессор Гэлэнхүүгийн Түмэннастын нэрийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан Уламбаярын Удвалыг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Химийн тэнхимийн дэд профессор Галиндэвийн Оюунбилэгт 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар цалингүй чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны НДШ-ийг хувь хүн (Г.Оюунбилэг)-д өөрт нь хариуцуулах;
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Цэвэглхасүрэнгийн Цэцэг-Эрдэнийг Химийн тэнхимийн лаборантаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Батсуурийн Болормаад 2024 оны 02 дугаар сарын 19-ний ажлын 10 өдрийн цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


