ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Сонгон шалгаруулалтад тэнцсэн Мөнхбаярын Намууныг Социологи, нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтнаар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
- Цаг уур, ус судлалын тэнхимийн туслах ажилтан Пүрэвийн Уулчимэг ХБНГУ-ын Саагсен мужийн Цвикау хотын IWU коллежид хэлний бэлтгэлд явах болсон тул 2024.03.11-2024.09.11 хүртэл 6 сар цалингүй чөлөө авах, түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах тухай
- Биологийн тэнхимийн лаборант Төгсбаянгийн Булганхангайн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2023.11.01-ээс ажиллаж байгаа/
- Рэгзэндагвын Гэрэлмандахыг ХУС-ын хувцас харагч Б.Батчулууны хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд 2024.03.11-ний өдрөөс хувцас харагчаар ажиллуулах санал.
Хурлын шийдвэр
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Мөнхбаярын Намууныг Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтнаар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулах;
- Цаг уур, ус судлалын тэнхимийн туслах ажилтан Пүрэвийн Уулчимэгт 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай цалингүй чөлөөг олгож, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу төлөх;
- Цаг уур, ус судлалын тэнхимийн саналыг үндэслэн туслах ажилтны 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Биологийн тэнхимийн лаборант Төгсбаянгийн Булганхангайг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- ХУС-ын хувцас харагч Б.Батчулууны хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Рэгзэндагвын Гэрэлмандахыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ажиллуулахаар /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


