ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор Чулуундоржийн Бямбаханд Япон улсын Токиогийн гадаад судлалын их сургуульд зочин профессороор явах болсон тул 2024.04.01-2027.03.31 хүртэл цалингүй чөлөө хүсэх тухай
- Химийн тэнхимийн дэд профессор Чулууны Буян нь ар гэрийн шалтгаанаар 2024.03.18-аас 2024.04.15-ны өдөр хүртэл цалинтай чөлөө хүсэх тухай
Хурлын шийдвэр
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор Чулуундоржийн Бямбахандад 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 2027 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны НДШ-ийг хувь хүн (Ч.Бямбаханд)-д өөрт нь хариуцуулах;
- Химийн тэнхимийн дэд профессор Чулууны Буянд 2024 оны 03 дугаар сарын 18-аас 2024 оны 04 дүгээр сарын 15-ыг хүртэл цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


