ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Физикийн тэнхимийн профессор Намсрайн Цогбадрах Итали улсын Онолын Физикийн Олон Улсын Төв (ICTP)-д хуралд оролцох, судалгааны ажлын үр дүн хэлэлцүүлэхээр явах болсон тул 2024.04.02-2024.04.30 хүртэл ажлын 21 хоног цалинтай чөлөө авах тухай
- Физикийн тэнхимийн туслах ажилтан Нямсамбуугийн Ариунтуяа төрсөн охиноо асрах шалтгааны улмаас 2024.03.15-2024.04.15 хүртэл ажлын 21 хоног цалинтай чөлөө авах тухай
- Математикийн тэнхимийн туслах ажилтан Жамбазундуйн Мягмарсүрэнгийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2023.11.01-ээс ажиллаж байгаа/
- Геологи геофизикийн тэнхимд шинээр лаборант авах тухай /орон тоо нь байгаа/
- Сэтгэл судлалын хөтөлбөрийн Ахисан түвшний суралцагчдаар семинарын хичээл заалгаж, ЭШ-ний багц цаг тооцуулах тухай хүсэлт
- Удирдах зөвлөлийн төгсөгчдийн төлөөлөлд нэр дэвшүүлэх тухай
- Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах тухай
Хурлын шийдвэр
- Физикийн тэнхимийн профессор Намсрайн Цогбадрахад 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл ажлын 21 хоногийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Физикийн тэнхимийн туслах ажилтан Нямсамбуугийн Ариунтуяад 2024 оны 03 сарын 15-аас 2024 оны 04 дүгээр сарын 15 хүртэл ажлын 21 хоногийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Математикийн тэнхимийн туслах ажилтан Жамбазундуйн Мягмарсүрэнг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Геологи, геофизикийн тэнхимийн саналыг үндэслэн лаборантын 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Тэнхимийн санал, холбогдох тайлбар баримтыг үндэслэн Сэтгэл судлалын хөтөлбөрийн Ахисан түвшний нэр бүхий 8 суралцагчаар семинарын хичээлийг заалгаж, ЭШ-ний багц цагийг тооцох шийдвэрийг АТС-д хүргүүлэх;
- Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах 3 салбарын дэд захирлаар ахлуулж, тэнхимийн эрхлэгчид оролцсон ажлын хэсэг байгуулахаар тус тус шийдвэрлэв.


