ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- МУИС Сорилго 2024 өдөрлөг, олимпиадын тухай мэдээлэл
- Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Рагчаагийн Гантулгын туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2023.12.13-аас ажиллаж байгаа/
- Монгол Улсын Их Сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны, Техникийн Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Монгол Улсын Их Сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль хоорондын эрдмийн солилцооны гэрээ байгуулах асуудал
Хурлын шийдвэр
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Рагчаагийн Гантулгыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- МУИС, Эрхүүгийн үндэсний судалгааны, техникийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ байгуулах саналыг дэмжиж, Ректорын ажлын албанд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.


