ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Хос, хавсарга хөтөлбөрөөр суралцах тухай хүсэлт
- Лазерын судалгааны төвийн лаборант Нацагдоржийн Наранбилэгтийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2023.12.15-аас ажиллаж байгаа/
- Биологийн тэнхимийн туслах ажилтны ажлын байранд түр орон тоо зарлах тухай санал
- Математикийн тэнхимийн дэд профессор Түмэнбаярын Хулан, ахлах багш Сайзмаагийн Цогзолмаа нар Европын охидын математикийн олимпиадад Монгол улсын багийг ахлан оролцох ажлаар Гүрж улс явсан тул 2024.04.09-2024.04.19-ийг дуустал ажлын 9 хоног цалинтай чөлөө олгох тухай
- Түүхийн тэнхимийн ахлах багш Дануугийн Анхбаярын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт /2024.04.19-ний өдрөөс/
Хурлын шийдвэр:
- Хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан /НУС-5, ХУС-4/ нэр бүхий суралцагчдыг МУИС-ийн захирлын тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлаас суралцуулах;.
- Хавсарга хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан /БУС-2, НУС-2, ХУС-9/ нэр бүхий суралцагчдыг 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлаас суралцуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Туршилтын хугацаа нь дуусаж төв болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Лазерын судалгааны төвийн лаборант Нацагдоржийн Наранбилэгтийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Биологийн тэнхимийн туслах ажилтан Алтангэрэлийн Цэвээний жирэмсний амралттай байх хугацааны ажлын байранд түр орон тоо зарлуулах;
- Өөрийн хүсэлт, салбар, тэнхимийн саналыг үндэслэн Түүхийн тэнхимийн ахлах багш Дануугийн Анхбаярыг 2024 оны 04 дүгээр сарын сарын 19-ний өдрөөс ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, Ерөнхий консулаар ажиллах нэг бүрэн эрхийн хугацаанд эндэх ажлын байрыг нь хадгалах нөхцөлтэйгөөр тушаал гаргаж өгнө үү гэсэн саналыг ХХНБГ-т уламжлах;
- Математикийн тэнхимийн дэд профессор Түмэнбаярын Хулан, ахлах багш Сайзмаагийн Цогзолмаа нарт 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс ажлын 9 хоногийн цалинтай чөлөө олгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


