Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн TEAMS системд цахимаар хуралдав.
Хурлаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор Д.Оюунгэрэлийн удирдсан, БШУЯ-ны ШУТС-ийн санхүүжилттэй “Мэргэжлийн ёс зүйн тулгамдсан асуудал” сэдэвт 2020-2023 онд хэрэгжсэн суурь судалгааны төслийн үр дүнг эрдмийн зөвлөлийн гишүүд хэлэлцэж төслийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн санал нэгтэй дэмжив.