ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- ХУС-ын үйлчлэгч Сэрвэрээгийн Одгэрэл эмнэлэгт шинжилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай байгаа тул 2024.04.16-ны өдрөөс 2024.05.16-ны өдөр хүртэл ажлын 22 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
- Физикийн тэнхимийн дэд профессор Самбуугийн Мөнхцэцэгт Австрали улсын засгийн газрын тэтгэлгийн хүрээнд Women in STEM богино хугацааны курст хамрагдахаар Австрали улс явах болсон тул 2024.04.29-2024.05.10 дуустал ажлын 10 хоног цалинтай чөлөө олгох тухай
- Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан Мөнхзаяагийн Номинцэцэгийг Цаг уур, ус судлалын тэнхимийн туслах ажилтнаар 2024.04.22-2024.07.01 хүртэл хавсруулан ажиллуулах тухай
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд багш авах тухай хүсэлт
Хурлын шийдвэр:
- ХУС-ын үйлчлэгч Сэрвэрээгийн Одгэрэлд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажлын 22 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Физикийн тэнхимийн дэд профессор Самбуугийн Мөнхцэцэгт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын 10 хоног цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан Мөнхзаяагийн Номинцэцэгт Цаг уур, ус судлалын тэнхимийн туслах ажилтны үүргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хавсран гүйцэтгүүлж, ХДЖ-ын 22.7 дахь заалтын дагуу үндсэн цалингийн 40% нэмэгдэл хөлс олгуулах;
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг хэлэлцэж, хурлын шийдвэр, холбогдох материалыг ХХНБГ-т хүргүүлэх;
Байгалийн ухааны салбар
- Газарзүй хөтөлбөрт Нийгэм, эдийн засгийн газарзүйн -1 багш
Нийгмийн ухааны салбар
- Сэтгэл судлал хөтөлбөрт – 2 багш
- Эдийн засаг хөтөлбөрт- 2 багш
- Биоантропологи хөтөлбөрт 1 багш
- Хүн ам зүй хөтөлбөрт 1 багш


