ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийнхурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Биологийн тэнхимийн эрхлэгч Лхагвын Ариунцэцэгийн тэнхимийн эрхлэгчийн ажлын тайлангийн үнэлгээ танилцуулах
- Физикийн тэнхимийн профессор Цогтгэрэлийн Гантөмөрийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай
- Биологийн тэнхимийн туслах ажилтан Алтангэрэлийн Цэвээний жирэмсний амралтын хугацаанд тус тэнхимийн лаборант Даваагийн Давааням, Алтангэрэлийн Ундруул нарыг 2024.05.13-2024.07.16 хүртэл 40%-аар хавсруулан ажиллуулах тухай
- Биологийн тэнхимийн лаборант Галиндэвийн Өнөржаргал АНУ-ын Case Western Reserve University-ийн докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан явах болсон тул 2024.05.27-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тухай, лаборант Батбаатарын Цэрэндуламыг 2024.05.27-2024.07.16 хүртэл 40%-аар хавсруулан ажиллуулах тухай
- Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Эрдэнэцэцэгийн Эмүжин ар гэрийн шалтгаанаар цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт. ИБАС-ын тэнхимд туслах ажилтан шинээр зарлуулах тухай.
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Нарантуяагийн Гантуяа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах шалтгааны улмаас 2024.05.05-2024.06.05 хүртэл 1 сар цалинтай чөлөө хүсэх тухай /зах.туш 2023.12.28-ны өдрийн Б/827 дугаар тушаалаар 2024.02.05-2024.05.05 хүртэл 3 сар цалингүй чөлөө авсан. БНСУ-ын Кумо технологийн ИС-д зочин багшаар ажилласан/
- БУС-ын үйлчилгээний ажилтнаар туршилтын хугацаагаар ажиллаж хугацаа дууссан Хорхойн Цэндийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- БУС-ын үйлчилгээний ажилтан Энхтөрийн Лхагвыг 2024.05.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөх тухай
Хурлын шийдвэр:
- Биологийн тэнхимийн эрхлэгч, профессор Лхагвын Ариунцэцэг тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайлангаа хэлэлцүүлж хангалттай хэмээн дүгнэгдсэн тул 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жил үргэлжлүүлэн ажиллуулах;
- Туршилтын хугацаа нь дуусаж тэнхим болон захиргааны зөвлөлийн хурлаар тайлангаа хэлэлцүүлсэн Физикийн тэнхимийн профессор Цогтгэрэлийн Гантөмөрийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлүүлэн ажиллуулах;
- Биологийн тэнхимийн лаборант Даваагийн Давааням, Алтангэрэлийн Ундруул нарт тус тэнхимийн туслах ажилтны үүргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хавсран гүйцэтгүүлж, ХДЖ-ын 22.7 дахь заалтын дагуу үндсэн цалингийн 40% нэмэгдэл хөлс олгуулах;
- Биологийн тэнхимийн Галиндэвийн Өнөржаргалыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Биологийн тэнхимийн биохимийн хөтөлбөрийн лаборант Батбаатарын Цэрэндуламд биотехнологийн хөтөлбөрийн лаборантын үүргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хавсран гүйцэтгүүлж, ХДЖ-ын 22.7 дахь заалтын дагуу үндсэн цалингийн 40% нэмэгдэл хөлс олгуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтан Эрдэнэцэцэгийн Эмүжинг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон туслах ажилтны ажлын байранд орон тоо зарлуулах;
- Газарзүйн тэнхимийн дэд профессор Нарантуяагийн Гантуяад 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлын 23 хоногийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- БУС-ын үйлчилгээний ажилтнаар туршилтын хугацаагаар ажиллаж хугацаа дууссан Хорхойн Цэндийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- БУС-ын үйлчилгээний ажилтан Энхтөрийн Лхагвыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- БУС, НУС, ХУС-ын бичиг хэргийн ажилтан А.Нандинцэцэг, Т.Лхамсүрэн, Т.Одонтунгалаг нарт харьяалагдах багш, ажилтны тооноос хамааруулж, ур чадварын нэмэгдэл олгох саналыг ХХНБГ-т уламжлахаар шийдвэрлэв.


