ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч Момолын Отгонбаярын ажлын тайлан /2021.11.25-ны өдрөөс тэнхимийн эрхлэгчээр томилогдсон/
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Шагдарын Туяа 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын 19 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
- Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Рагчаагийн Гантулга 2024.05.17-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- ШУ технологийн паркаас шилжиж ирсэн ахисан түвшний хөтөлбөрт суралцагчдын багц цаг болон сургалтын төлбөрийн тооцоог нягтлан шалгасан ажлын хэсгийн танилцуулга
Хурлын шийдвэр:
- Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Момолын Отгонбаяр тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайлангаа хэлэлцүүлж хангалттай хэмээн дүгнэгдсэн тул 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2 жил үргэлжлүүлэн ажиллуулах;
- Өөрийн нь хүсэлтээр Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Рагчаагийн Гантулгыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Их Британи, Америк судлалын тэнхимийн туслах ажилтны үүргийг шинээр ажилтан авах хүртэл Ази судлалын Бумцэндийн Мөнхзаяад 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хавсран гүйцэтгүүлж, ХДЖ-ын 22.7 дахь заалтын дагуу үндсэн цалингийн 40% нэмэгдэл хөлс олгуулах;
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Шагдарын Туяад 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын 19 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/-оор тус тус шийдвэрлэв.


