ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Элсэлтийн квотын мэдээлэл
- Журмын дагуу хасагдах болзол хангасан бакалавр, магистр, докторант суралцагчдыг сургуулиас чөлөөлөх тухай
- Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Нинжбатын Ууганбаатарыг гэрээт дэд профессороор ажиллуулах тухай
- Эдийн засгийн тэнхимийн багш Санжмятавын Амартүвшинийг ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Химийн тэнхимийн дэд профессор Дашзэвэгийн Рэнцэнмядаг АНУ-ын Western Washington University, Madison, Botson сургуульд судалгаа болон сургалтын хөтөлбөрүүдтэй танилцах, туршлага судлахаар явах болсон тул 2024.06.03-2024.06.14 хүртэл 10 хоногийн цалинтай чөлөө авах тухай
- Багшийг албан тушаалын зэрэглэлд шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт
Хурлын шийдвэр:
- Тэнхим болон СХЧБГ-аас ирүүлсэн саналыг үндэслэн суралцагчийг сургуулиас хасах үйл ажиллагааны удирдамжийн дагуу хасагдах болзол хангасан:
- НУС-ын нэр бүхий бакалаврын 49, магистрын 28, докторын 2 нийт 79 суралцагч,
- ХУС-ын нэр бүхий бакалаврын 25, магистрын 11, докторын 10 нийт 46 суралцагч,
- БУС-ын нэр бүхий бакалаврын 63, магистрын 40, докторын 12 нийт 115 суралцагчийг сургуулиас чөлөөлөх;
- Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Нинжбатын Ууганбаатарыг 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлаас гэрээт дэд профессороор ажиллуулах;
- Эдийн засгийн тэнхимийн багш Санжмятавын Амартүвшин нь ахлах багш албан тушаалын зэрэглэлд ажиллах болзол, шалгуурыг хангасан тул 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах;
- Химийн тэнхимийн дэд профессор Дашзэвэгийн Рэнцэнмядагт 2024 оны 06 дугаар сарын 03-14-ний өдрийг хүртэл 10 хоногийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/-оор тус тус шийдвэрлэв.


