МУИС-ийн Түүхийн тэнхим Хумбольдтын Их Сургуультай хамтарсан судалгаа эхлүүлнэ - МУИС, Шинжлэх ухааны сургууль

МУИС-ийн Түүхийн тэнхим Хумбольдтын Их Сургуультай хамтарсан судалгаа эхлүүлнэ

МУИС-ийн Түүхийн тэнхим Хумбольдтын Их Сургуультай хамтарсан судалгаа эхлүүлнэ

Монгол Улсын БСШУСЯ-ны ШУТС-гийн санхүүжилтээр “Нэгдэлч малчдын түүхийг шинээр эргэн харахуй” суурь судалгааны төсөл МУИС-ийн Түүхийн тэнхим дээр 2018-2020 онд хэрэгжиж буй бөгөөд үүний үр дүнгээр БНМАУ-ын 1960-1992 оны хөдөө аж ахуйн нэгдлүүдийн гишүүн-малчдын тухай түүхийн судалгааны нэгэн боть бүтээл зохиогдон гарах юм. 2020 онд дуусч буй тус төслийн судалгааны үр дүнд үндэслэн МУИС-ийн Түүхийн тэнхим нь ХБНГУ-ын Хумбольдт Их Сургуультай “Хөдөө аж ахуйн хоршооллоос Монголын нийгэмд үзүүлсэн нөлөө (1950-иад оноос хойш)” сэдвээр 2020-2023 онуудад хамтын судалгаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Хамтарсан судалгааг МУИС-аас профессор, доктор, “Нэгдэлч малчдын түүхийг шинээр эргэн харахуй” төслийн удирдагч П.Дэлгэржаргал, Хумбольдт Их Сургуулиас доктор А.Ганчимэг нар удирдана. Хамтарсан судалгааны зорилго нэгдлийн малчдын аж төрөлд социализмын үеийн улс төрийн бодлого хэрхэн нөлөөлснийг тодруулах явдал юм. Судалгаанд хөдөө аж ахуйн хоршоололд биеэр оролцож явсан гэрчүүдийн аман түүхийг бүртгэн цуглуулах ажил мөн багтана.

Н.Алтантөгс

Англи орчуулга:

 Department of History of NUM and Humboldt University Berlin begins joint research

The Department of History implements a project “A New Perspective A New Perspective on the History of Members of Negdel”, funding by the Science and Technology Foundation of the Ministry of Education, Culture, Science and Sports of Mongolia in 2018-2020. As a result of the project, there will be published a monography about the history of Negdel’s herders in the 1960-1992, for the socialist era of the Mongolian Peoples’ Republic. In this year, Department of History of National University of Mongolia and Humboldt University Berlin begin joint research “The Effects of Agricultural Cooperatives on Mongolian Society since the mid-20th century”. The joint research will continue 2020-2023. P.Delgerjargal, project leader, professor of NUM and A.Ganchimeg, doctor of Humboldt University Berlin lead the joing research. The main question here is what effects political action at the time and the associated cuts in the way of life of the rural population had on modern Mongolian society. The historical investigation includes the life stories of many contemporary witnesses.

N.Altantugs

Хуваалцах