ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:
1. Багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
2. Лаборантыг ажлаас чөлөөлөх тухай
3. Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай
4. Зочин багш ажиллуулах тухай
5. Багшийн чөлөөг сунгах тухай
6. МУИС-ийн докторант багшийг тэтгэлэгт хамруулах тухай
7. Нийгмийн ажил ерөнхий суурь хичээл, Микро экономиксийн үндэс
хичээлүүдийг цахим хэлбэрт оруулах тухай
8. Бусад асуудлууд /шагнал, урамшуулал, анги бүрдэлт/

Хурлын шийдвэр:

Бүтээлийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Газарзүйн тэнхимийн ахлах багш Л.Оюунчимэг, багш Д.Сандэлгэр нарын хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
Өөрийнх нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборант Б.Болор-Оюутыг ажлаас бүрмөсөн чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Түүхийн тэнхим, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өөрийн хүсэлт болон тэнхимийн эрхлэгчийг томилуулах тэнхимээс ирүүлсэн саналыг МУИС-ийн захиралд уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
Европ судлалын тэнхимийн саналыг үндэслэн Себестиан Сотрей, Ейлем Инаничи нарыг зочин багшаар ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
Археологи, антропологийн тэнхимийн багш А.Амарсанаагийн цалингүй чөлөөний хугацааг сунгах өөрийн хүсэлт, тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
Эдийн засгийн тэнхимийн багш докторант Ц.Амартүвшин, Гадаад хэлний төвийн багш Д.Шинэбаяр, Геологи, геофизикийн тэнхимийн багш З.Ганбаатар, ахлах багш Д.Нансалмаа нарыг МУИС-ийн докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшийн тэтгэлэгт хамруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Нийгмийн ухааны салбарын Нийгмийн ажил ерөнхий суурь хичээл, Микро экономиксийн үндэс хичээлүүдийг цахим хэлбэрт оруулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуваалцах