ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Багшийг ажлаас чөлөөлж, гэрээт дэд профессороор ажиллуулах тухай
- Лаборантыг ажлаас чөлөөлөх тухай
- Ажилтанд цалингүй чөлөө олгох тухай
- Физикийн тэнхимд багш авах тухай
- Биологийн тэнхимд ургамал судлалын цуглуулгын сангийн аргазүйч-1, Молекул биологи генетикийн лаборант-1, Биотехнологийн лаборант-1 нийт 3 ажлын байр зарлуулах тухай
- Багшийн чөлөөний хугацааг сунгах тухай
- Зөвлөх дэд профессороор ажиллуулах тухай
- Тэнхимийн туслах ажилтны туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх тухай
- Дадлагажигч багшийн туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх тухай
- Дадлагажигч багшийн тайланг хэлэлцэж багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Эдийн засгийн тэнхимд урилгаар багш авах тухай
- 2020-2021 оны намрын улиралд ШУС-д ажиллах цагийн багшийн мэдээлэл хүргүүлэх тухай
Хурлын шийдвэр:
- Өөрийнх нь хүсэлтээр Геологи, геофизикийн тэнхимийн дэд профессор Б.Бат, Биологийн тэнхимийн лаборант Ц.Манчир нарыг ажлаас бүрмөсөн чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Б.Батыг гэрээт дэд профессороор, И.Саруулыг зөвлөх дэд профессороор ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах талаар Физикийн тэнхимийн техникч Д.Цэнд-Аюушийн ирүүлсэн хүсэлт тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Физикийн тэнхимд багш авах тухай асуудлыг тус тэнхимийн протоколын шийдвэрээр нь ЗХНГ-т уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
- Эдийн засгийн тэнхимийн саналыг үндэслэн С.Даваасүрэнг дэд профессорын орон тоон дээр урилгаар авч ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Биологийн тэнхимд ургамал судлалын цуглуулгын сангийн аргазүйч -1, Биотехнологийн лаборант -1 нийт 2 ажлын байр зарлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Туршилтын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн Нийгмийн ухааны салбарын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа, тэнхимийн туслах ажилтан А.Эрхэс нарыг үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дадлагажигч багш Б.Баярмааг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд бакалавр, магистрт хичээл заах цагийн багш нарын мэдээллийг холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.


