ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай
- Багшийн чөлөөний хугацааг сунгах тухай
- Молекул биологи генетикийн лаборант авах ажлын байр зарлуулах тухай
- Физикийн тэнхимийн техникч Д.Цэнд-Аюуш эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан тул цагийн ачааллыг хуваарилах тухай
- ШУС-ийн өндөр түвшний судалгаанд урамшуулал олгох журам, МУИС-ийн ШУС-ийн хөтөлбөр дэмжих тэтгэлгийн журмын төслийн санал хэлэлцэх тухай
- МУИС-ийн хүндэт профессор, МУ-ын Гавьяат багш Бал овгийн А.Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг олгох журмын санал хэлэлцэх тухай
- ШУС-ийн санхүүгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
- Хэлний туршилт судалгааны төв байгуулах тухай
Хурлын шийдвэр:
- Ази судлалын тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх,тэнхимийн эрхлэгчийг томилуулах тэнхимээс ирүүлсэн саналыг МУИС-ийн захиралд уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
- Ар гэрийн шалтгаанаар чөлөө авах талаар Их Британи Америк судлалын тэнхимийн багш М.Чаминцэцэгийн ирүүлсэн хүсэлт, тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Биологийн тэнхимд Молекул биологи генетикийн лаборант авах ажлын байр зарлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- ШУС-ийн харьяанд Хэлний туршилт судалгааны төв байгуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.


