ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 11-р сарын 20, 12-р сарын 1,9-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
  1. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд туслах ажилтан түр орон тоон дээр авах тухай
  2. Эдийн засгийн тэнхимд лаборант авах тухай
  3. Химийн тэнхимд туслах ажилтан авах тухай
  4. Оюутныг хос, хавсарга хөтөлбөрөөр суралцуулах тухай
  5. 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах тухай
Хурлын шийдвэр:
  1. Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимд туслах ажилтны түр орон тоон дээр, Эдийн засгийн тэнхимд лаборантын үндсэн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах, Химийн тэнхимийн туслах ажилтны гүйцэтгэж байсан ажлыг тус тэнхимийн лаборант нарт хуваарилж ажиллуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  2. Хавсарга хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан оюутныг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар, хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан оюутныг МУИС-ийн захирлын тушаал гаргуулж баталгаажуулахаар тус тус шийдвэрлэв.
  3. 2020-2021 оны хичээлийн жилийн 2-р улиралд шинэ багш авахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжиж сонгон шалгаруулалт зарлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Хуваалцах