ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн цахим хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Математикийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатарыг Эдийн засгийн тэнхимд шилжүүлэн ажиллуулах тухай
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Ариунбайгалийн чөлөөний хугацаа дууссан тул үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Ш.Туяаг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш Ч.Наранцэцэгийн чөлөөний хугацааг сунгах тухай
- Физикийн тэнхимд багш авах тухай /урилгаар/
- Тэнхимийн багш нарын 1-р улирлын А цагийн гүйцэтгэл болон 2-р улирлын А цагийн төлөвийг танилцуулах
Хурлын шийдвэр:
- Математикийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатарыг 2021.01.04-ний өдрөөс Эдийн засгийн тэнхимд шилжүүлэн ажиллуулах, Ази судлалын тэнхимийн багш Б.Ариунбайгаль, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Ш.Туяа нарыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах өөрийн хүсэлт болон тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Цалингүй чөлөөний хугацаагаа сунгуулах талаар Гадаад хэлний төвийн багш Ч.Наранцэцэгийн ирүүлсэн хүсэлт болон ГХТ-ийн ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-ын 13.1 дэх “Багш нарын сургалтын цагийг жигд хуваарилсан байх шаардлагатай бөгөөд багш хүрэлцэхгүй, байхгүй нөхцөлд тухайн багшаар ноогдлын нь 40% хүртэл цаг заалгах, эсвэл цагийн багш ажиллуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлж, зохицуулалт хийх;
- – 40%-аас хэтэрсэн тохиолдолд МУИС-ийн захиргааны зөвлөлийн 2020.06.09-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу “Профессор, багш нарын А цагийн ноогдлыг профессор, багшийн гүйцэтгэвэл зохих ноогдлоос хамгийн ихдээ 2 дахин их байх” хязгаарлалтыг барьж, түүнээс давсан нөхцөлд илүү цагийн хөлс олгохгүй болохыг мэдэгдэх;
- – 40%-аас илүү цаг гүйцэтгэх багш нарын цагийн ноогдлын талаарх тайлбарыг ШУС-ийн захиргаанд бичгээр ирүүлэх;
- – ШУС-ийн захирлын зөвлөх профессор нартай байгуулсан гэрээний 3.3.2 дахь заалтын дагуу “Зөвлөх профессор нартай байгуулсан гэрээний дагуу илүү цагийг 40%-аас хэтрэхгүйгээр цагийн ноогдлыг хуваарилах” шийдвэрийг ШУС-ийн тэнхим бүр хатуу мөрдөж, цагийн ноогдлоо тооцох;
- Сонгон судлах хичээлийн эрхийг бакалавр 5 болон түүнээс дээш, магистр 3 болон түүнээс дээш оюутан сонгосон тохиолдолд нээхээр тогтов.


