ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, багш Д.Оюунцэцэг нарын хөдөлмөрийн гэрээг сунгах тухай
- Их Британи Америк судлалын тэнхимийн ахлах багш Б.Анхбаярын ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан 1 жилийн цалингүй чөлөө олгох тухай
- Их Британи Америк судлалын тэнхимд туршилтын хугацаагаар ажилласан багш Э.Ундрааг үндсэн багшаар ажиллуулах тухай
- Их Британи Америк судлалын тэнхимийн багш Г.Сайнбаярын чөлөөний хугацааг сунгах тухай
- БНХАУ-ын Дайланы Технологийн Их сургуультай оюутан солилцооны гэрээ хийх тухай
- Т.Бэгзсүрэнг Физикийн тэнхимд лаборантаар ажиллуулах тухай
Хурлын шийдвэр
- Ковид-19 нөхцөл байдлыг харгалзан Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, багш Д.Оюунцэцэг нарын хөдөлмөрийн гэрээг 2021.12.31-нийг дуустал сунгахаар хэлэлцэн шийдвэрлэв.
- Ар гэрийн шалтгаанаар цалингүй чөлөө авах талаар Их Британи Америк судлалын тэнхимийн ахлах багш Б.Анхбаярын ирүүлсэн хүсэлт, тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Туршилтын хугацаа нь дуусаж, материалуудаа бүрдүүлж, тайлангаа хэлэлцүүлсэн Их Британи Америк судлалын тэнхимийн багш Э.Ундрааг жинхлүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Ковид-19 нөхцөл байдлыг харгалзан Их Британи Америк судлалын тэнхимийн багш Г.Сайнбаярын чөлөөг сунгах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Т.Бэгзсүрэнг Физикийн тэнхимд лаборантаар ажиллуулах тухай асуудлыг МУИС-ийн захиргаанд уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
- БНХАУ-ын Дайланы Технологийн Их сургуультай оюутан солилцооны гэрээг БУС-тай байгуулахыг хэлэлцэн шийдвэрлэв.


