ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- 2020-2021 оны хичээлийн жилийн 2-р улиралд ШУС-ийн БУС,НУС,ХУС-д ажиллах цагийн багшийн мэдээлэл хүргүүлэх тухай
- Үйлчлэгч Т.Лхагвасүрэнг 40%-аар хавсран ажиллуулах тухай
Хурлын шийдвэр:
- 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд бакалавр, магистр, докторант оюутнуудад хичээл заах цагийн багш нарын мэдээллийг холбогдох тэнхимээс ирүүлсэн саналын дагуу дэмжиж Элсэлт, бүртгэлийн хэлтэст хүргүүлэн МУИС-ийн захирлын тушаал гаргуулахаар хэлэлцэн шийдвэрлэв.
- Үйлчилгээний ажилтан Д.Наранжаргалын өвчтэй байх хугацаанд түүний ажил үүргийг үйлчлэгч Т.Лхагвасүрэнд хавсруулан ажиллуулж, хавсран ажилласны нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар тооцож олгохоор хэлэлцэн шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/.


