Хурал: 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Улс төр судлалын тэнхимд туслах ажилтан авах тухай
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан А.Эрхэсийг ажлаас чөлөөлөх тухай
- ШУС-д 2020-2021 оны хичээлийн жилийн 2-р улиралд магистрант, докторантыг туслах /ассистант/-аар ажиллуулах тухай
- Газарзүйн тэнхимийн багш А.Орхонсэлэнгийг ажлаас чөлөөлөх тухай
Хурлын шийдвэр:
- Улс төр судлалын тэнхимийн туслах ажилтны үндсэн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан А.Эрхэсийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
- Магистрант, докторантыг туслах /ассистант/-аар ажиллуулах тухай шийдвэр, холбогдох материалыг Ахисан түвшний сургуульд хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Захиргааны санаачилгаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн Газар зүйн тэнхимийн дэд профессор А.Орхонсэлэнгийг ажлаас бүрмөсөн чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


