ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш М.Тэгшбуяны туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан
- Түүхийн тэнхимийн дэд профессор Э.Жигмэддоржийн чөлөөний хугацаагаа сунгуулах хүсэлт
- Геохими-Геоморфологийн судалгааны лабораторийн удирдагчаар Б.Нямдавааг томилох тухай
Хурлын шийдвэр:
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш М.Тэгшбуяныг жинхлүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.1.2-д заасны дагуу Түүхийн тэнхимийн дэд профессор Э.Жигмэддоржийн цалингүй чөлөөний хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 01-ээс 1 жилийн хугацаагаар сунгаж, НДШ-ийг хувь хүнд өөрт нь хариуцуулахаар шийдвэрлэв.
- Газарзүйн тэнхимээс ирүүлсэн хурлын тэмдэглэлийн дагуу Геохими-Геоморфологийн судалгааны лабораторийн удирдагчаар Б.Нямдавааг томилохыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.


