ХУС-ЫН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭ
ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 14:00-15:40 цагт онлайнаар (TEAMS) хуралдав. Хуралд ЭЗ-ийн дарга доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, нарийн бичгийн дарга доктор, профессор П.Энхжаргал, доктор, профессор Б.Алтангүл, доктор, профессор Б.Дагзмаа, доктор, профессор П.Дэлгэржаргал, доктор, профессор М.Отгонбаяр, доктор, профессор Т.Отгонтуул, доктор, профессор Л.Одонтуяа, доктор, профессор Ц.Онон, доктор, профессор Г.Нандинбилиг, доктор, профессор Д.Сайнбилэгт, доктор, дэд профессор Я.Бадамсүрэн, доктор, дэд профессор В.Батмаа, доктор, профессор дэд доктор Н.Мөнх, дэд профессор Д.Отгонтуяа, доктор, дэд профессор Д.Ундрах, доктор, дэд профессор Ш.Эгшиг нар оролцов. Доктор, профессор С.Баттулга, доктор, дэд профессор Г.Эрдэнэбаяр нар саналаа урьдчилж өгөв. Хурлын ирц: 100 хувь.
Хурлаар ШУТС-ийн төсөл хэрэгжүүлсэн багш нарын төслийн үр дүн болон ШУТС-д төсөл мэдүүлэх багш нарын төслийн санал, дараагийн ээлжит хурлын товыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
1. Түүхийн судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Н.Алтантөгсийн удирдах “БНМАУ-ын улсын бэлтгэлийн тогтолцоо” төслийн саналыг ШУТС-ийн суурь судалгааны төсөлд мэдүүлэхийг бүрэн дэмжив.
2. Хэлний туршилт судалгааны төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Булгантамирын удирдсан “Олон хэлний зэрэгцүүлсэн авиа зүйн туршилт судалгаа (монгол, англи, герман, испани, итали, орос, солонгос, турк, хятад, франц, япон хэлний жишээгээр)” /2022-2025/ ШУТС-ийн суурь судалгааны төслийн баг нь тухайн төслийн даалгаврыг биелүүлсэн тул хаахыг дэмжив.
3. Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Саранцацралын удирдсан “Монгол Улсын боловсролын орон зайд орос хэлний эзлэх байр суурь: өнөөгийн байдал, хэтийн төлөв” (ШУТ-2021/345) хамтарсан төслийн баг нь тухайн төслийн даалгаврыг биелүүлсэн тул хаахыг дэмжив.
4. ХУС-ын Эрдмийн зөвлөлийн ээлжилт хурлыг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагаас 439 тоотод хуралдахаар тогтов.


