ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- МУИС-ийн Захиргааны зөвлөлд оруулан хэлэлцүүлэх асуудал: БУС, НУС, ХУС-ын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
- Орчуулагч хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв (ОХМҮТ) байгуулах тухай
- “Монголын түүх” ерөнхий суурийн хичээлээр цахим хичээл бэлтгэх тухай
Хурлын шийдвэр:
- БУС, НУС, ХУС-ын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар багш нарын хэлсэн саналыг тусган МУИС-ийн захиргааны хурлаар оруулахаар шийдвэрлэв.
- Орчуулагч хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв (ОХМҮТ) байгуулах тухай саналыг дэмжиж, төвийн эрхлэгчээр Ази судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ш.Эгшиг багшийг томилуулах саналыг МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.
- Хүмүүнлэгийн ухааны салбарын Монголын түүх ерөнхий суурийн хичээлийг цахим хэлбэрт оруулахыг санал нэгтэй дэмжиж багшийн хөгжил цахим сургалтын төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.


