ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн
хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Физикийн тэнхимийн профессор Ж.Даваасамбуу өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан 2021.04.01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх, тус тэнхимд гэрээт профессор 50%-ийн орон тоон дээр ажиллуулах тухай
- Социологи-нийгмийн ажлын тэнхимийн дадлагажигч багш А.Тэнүүнжаргал, Б.Нандинцэцэг нарын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд туслах ажилтан авах сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц.Нямхүүг тус тэнхимд ажиллуулах тухай
Хурлын шийдвэр:
- Физикийн тэнхимийн профессор Ж.Даваасамбууг ажлаас чөлөөлж, энэ хичээлийн жилийг дуустал тус тэнхимд гэрээт профессор 50%-ийн орон тоон дээр ажиллуулах тэнхимийн саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн дадлагажигч багш А.Тэнүүнжаргал, Б.Нандинцэцэг нарыг жинхлүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд туслах ажилтан авах сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц.Нямхүүг тус тэнхимд туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэв.