ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн цахим хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийг томилох тухай /Тэнхимээс ирүүлсэн санал/
- Химийн тэнхимийн багш Г.Оюунбилэгийн цалинтай чөлөө авах тухай хүсэлт
- ЗХНГ-аас ирүүлсэн албан бичгийн хэрэгжилтийн тухай
- ШУС-ийн Эрдмийн зөвлөл, салбарын эрдмийн зөвлөлийг хуралдуулах тухай
Шийдвэрлэсэн нь:
- Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийг сонгон томилохтой холбоотой зохион байгуулагдсан тэнхимийн хурлын шийдвэрийг захиргааны зөвлөлөөс дэмжиж уг санал хураалтын үр дүнгээр Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчийг томилуулах саналыг МУИС-ийн захиргаанд уламжилахаар шийдвэрлэв.
- Химийн тэнхимийн дэд профессор Г.Оюунбилэгийг Япон улсын Иватэ их сургуульд судалгааны ажил хийлгэхээр томилон ажиллуулж, хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах үүрэг өгөхөөр шийдвэрлэв.
- ЗХНГ-аас ирүүлсэн албан бичигт дурдсан хийх ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг биелүүлж ажиллахаар шийдвэрлэв.
- ШУС-ийн Эрдмийн зөвлөл, салбарын эрдмийн зөвлөлийг 04.21-нд цахимаар хуралдуулахаар шийдвэрлэв.
- Цаг үеийн асуудлаар “МУИС-ийн профессор багш ажиллуулах журам”-д өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулах
- ШУС-ийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, олон улсын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалт хийсэн багшид урамшуулал олгох журам” боловсруулах ажлын хэсэг байгуулах
- Элсэлтийн квот хүрэхгүй хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах 3 ажлын хэсэг байгуулж, тушаал гаргахаар шийдвэрлэв.


