ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
1. Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгчийг чөлөөлөх, томилох тухай
2. Химийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Буяны сургалт, судалгаанд зориулсан лабораторийн өрөөний асуудлыг шийдвэрлэх тухай
3. Нийгмийн ажлын магистрын бүрэн онлайн хөтөлбөрөөр сургалт явуулах тухай
Хурлын шийдвэр:
- Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгчийг сонгон томилохтой холбоотой зохион байгуулагдсан тэнхимийн хурлын шийдвэрийг дэмжиж профессор М.Отгонбаярыг тус тэнхимийн эрхлэгчээр томилуулах саналыг МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.
- Химийн тэнхимийн саналыг дэмжээд хичээлийн 1-р байрны 116 тоот өрөөг Химийн тэнхимийн дэд профессор Ч.Буяны сургалт, судалгаанд ашиглуулахыг зөвшөөрч, шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг ХШУИС-д хүргүүлэхээр шийдвэрлэв.
-
Социологи-нийгмийн ажлын тэнхимээс ирүүлсэн саналыг дэмжээд Нийгмийн ажлын магистрын бүрэн онлайн хөтөлбөрөөр сургалт явуулах асуудлыг МУИС-ийн захиргааны хуралд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.


