ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ
ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14:00-16:40 цагт 439 тоот өрөөнд хуралдав. Хуралд ЭЗ-ийн дарга доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, нарийн бичгийн дарга доктор, профессор П.Энхжаргал, доктор, профессор С.Баттулга, Б.Дагзмаа, П.Дэлгэржаргал, М.Отгонбаяр, Т.Отгонтуул, Л.Одонтуяа, Ц.Онон, доктор, дэд профессор В.Батмаа, Н.Мөнх, Д.Отгонтуяа, Д.Ундрах, Г.Эрдэнэбаяр, Ш.Эгшиг нар оролцов. Доктор, профессор Б.Алтангүл, Г.Нандинбилиг, Д.Сайнбилэгт, дэд профессор Я.Бадамсүрэн нар чөлөө авав. Хурлын ирц: 78,9 хувь.
Хурлаар багш нарын төсөл, эрдэм шинжилгээний бүтээлийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
- УЗУСТ-ийн ахлах багш П.Даваапилийн “Уртын дууны аялгуу тэмдэглэх систем боловсруулах нь” Р2024-4853 залуу судлаачийн тэтгэлгийн төслийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгав.
- УЗУСТ-ийн ахлах багш П.Даваапилийн “Монголын бурхны шашны хөгжмийн эгшиглэл ая дангийн шинжлэл”, 2026, 16,6 хх бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцов.
- МХХШТ-ийн дэд профессор О.Дэмчигмаа (13,8 хх) болон Д.Болд нарын орчуулсан “Уламжлалт анагаах ухаан 108 боть. Гэлэн Чойжамц “Маш гайхамшигт баяр хуримын цаг”хэмээх 51-р боть, 2026, 27,6 хх, бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад тооцож, хэвлэлийн хуудсыг 2 орчуулагчид тэнцүү хувааж тооцохоор шийдвэрлэв.
- МХХШТ-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал (4,75 хх), Д.Баярсайхан, Д.Бум-Очир, Ц.Цэрэндорж, Б.Дашдулам, Ж.Цэрэндулам нарын орчуулсан The Secret History of the Mongols. – “Монголын нууц товчоон” 2024, 28,5 хх, бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад тооцох бөгөөд хэвлэлийн хуудсыг 6 орчуулагчид тэнцүү хувааж тооцохоор шийдвэрлэв.
- МХХШТ-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал болон Д.Бум-Очир, Ч.Мөнхтуул, Б.Төгсбуян нарын орчуулсан Дэвид Снийт “Өөрчлөгдөж буй Өвөр Монгол”, 2024, 26 хх, бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгад, мөн 2025-2026 оны хичээлийн жилийн ЭШБ цагт тооцох боломжгүй гэж шийдвэрлэв.
- ТТ-ийн дэд профессор О.Оюунжаргал нар “Manchu Archives and Studies on Frontier and Ethnic Groups In Qing Dynasty”, 2013, А5(зохиогчид ноогдох 261-283 тал буюу 1,43 хх) хятад хэлээр болон『ユーラシア周縁地帯における近現代』、臨川書店、2025, А5 (зохиогчид ноогдох 152−175-р тал буюу 1,5 хх) япон хэлээр бүтээлийг эмхэтгэсэн хамтын бүтээлд тус тус тооцов.
- С.Байгалсайхан болон УЗУСТ-ийн дэд профессор А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Э.Батжавхлан нарын “Монголын уран зохиолын харилцаа холбоо”, 2026, 12,5 хх бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцох боломжгүй гэж шийдвэрлэв.
- Шинжлэх ухааны доктор Ц.Саранцацрал нарын “Монголын боловсролд орос хэлний эзлэх байр суурь: өнөөгийн байдал, хэтийн төлөв”, 2025, 300 тал, А5, бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцох боломжгүй гэж шийдвэрлэв. Уг бүтээл нь Монгол улсын БШУЯ, ОХУ-ын Суурь судалгааны сангийн дэмжлэгтэй 2 орны судлаачид хамтран хэрэгжүүлсэн “Монголын боловсролын орон зайд орос хэлний эзлэх байр суурь өнөөгийн байдал, хэтийн төлөв” төслийн үр дүнд гарсан судалгааны бүтээл мөн гэж үзэв.
- ФШСТ-ийн дэд профессор Б.Дэлгэрмаагийн “И.Кантын эстетикийн концепци”, 2025, 9,25 хх бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцох боломжгүй гэж шийдвэрлэв.
- ТТ-ийн дэд профессор Д.Баярсайханы “Монголын түүх бичлэг”, 2021, 1 боть-16 хх, 2 боть-16,3 хх, 3 боть-16,6 хх, 4 боть-16 хх, нийт 64,9 хх бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцов.
- ГХСТ-ийн ахлах багш С.Туулын “Основни тенденции в развитието на университетского образование в Монголия и България след 1990 г.”, 2026, 15,5 хх, бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцов.
- ХУС-ын Эрдмийн зөвлөлийн ээлжит хурлыг 5 дугаар сарын 1-ний өдөр 14 цагаас хийхээр тогтов.


