ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ
ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 15:30-19:40 цагт 439 тоот өрөөнд хуралдав. Хуралд ЭЗ-ийн дарга доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, нарийн бичгийн дарга доктор, профессор П.Энхжаргал, доктор, профессор Б.Алтангүл, Г.Нандинбилиг, Д.Сайнбилэгт, С.Баттулга, П.Дэлгэржаргал, Т.Отгонтуул, Л.Одонтуяа, Ц.Онон, доктор, дэд профессор В.Батмаа, Я.Бадамсүрэн, Н.Мөнх, Д.Ундрах, Ш.Эгшиг нар танхимаар, Г.Эрдэнэбаяр онлайнаар оролцов. Доктор, профессор Б.Дагзмаа, М.Отгонбаяр, дэд профессор Д.Отгонтуяа нар чөлөө авав. Хурлын ирц: 84 хувь.
Хурлаар ХУС-ын багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
- Д.Майсүлд “Япончуудын байгалийг үзэх үзэл, хандлага”, 2026, МУИС-ийн хэвлэл, брэндинг төв, 17,8 хх бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Ц.Дэлгэрэхцэцэг “Япон хэлээр найруулан бичих чадварыг дээшлүүлэх онол, арга зүйн судалгаа”, 2026, МУИС-ийн хэвлэл, брэндинг төв, 17,41 хх бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Б.Энхсувд “Дундад үеийн монгол хэлний үгийн сангийн судалгаа”, 2026, Соёмбо принтинг, 20,8 хх бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Г.Баттогтох “Орчин цагийн монгол хэлний холбоос”, 2026, Мөнхийн үсэг, 21,33 хх бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- П.Түмэнгэрэл “Conceptual Metaphors of Six Colors in English and Mongolian”, 2026, Тото принт, 7,8 хх, англи хэлээр хэвлэгдсэн бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Б.Нэргүйжаргал 汉蒙反义词对比研究 Хятад, монгол хэлний эсрэг утгатай үгийн зэрэгцүүлсэн судалгаа, 2026, МУИС-ийн хэвлэл, брэндинг төв,14,3 хх хятад хэлээр хэвлэгдсэн бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Л.Солонго 汉蒙人体成语对比研究 Хятад, монгол хэлний хүний биеийн нэр бүхий хэлц үгийн зэрэгцүүлсэн судалгаа, 2026, МУИС-ийн хэвлэл, брэндинг төв, 17,1хх хятад хэлээр хэвлэгдсэн бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- П.Уянга 汉蒙谚语对比研究Хятад, монгол зүйр цэцэн үгийн зэрэгцүүлсэн судалгаа, 2026, МУИС-ийн хэвлэл, брэндинг төв, 20,6 хх хятад хэлээр хэвлэгдсэн бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Л.Соёл 蒙古國中小學優質學校指標建構及應用之研究 Ерөнхий боловсролын шилдэг сургуулийн шалгуур боловсруулах судалгаа, 2026, МУИС-ийн хэвлэл, брэндинг төв, 30,14 хх хятад хэлээр хэвлэгдсэн бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Д.Майсүлд, Ц.Дэлгэрэхцэцэг, П.Энхжаргал нарын “Японы улс төр, гадаад харилцаа”, 2026, 13, 43 хх, бүтээлийг Японы улс төр, гадаад харилцаа хичээлд ашиглах сурах бичигт тооцох бөгөөд хэвлэлийн хуудсыг зохиогчдод тэнцүү хувааж тооцохоор шийдвэрлэв.
- Б.Ариунбайгаль “Дунд шатны солонгос хэлний ханз1”, 2026, Сэлэнгэ пресс, 13,375 хх, бүтээлийг Дунд шатны солонгос хэлний ханз 1 хичээлд ашиглах сурах бичигт тооцохоор шийдвэрлэв.
- Б.Алтангүл “Франц хэлний хэл зүй”, 2026, МУИС-ийн хэвлэл, брэндинг төв, 14 хх бүтээлийг Франц хэлний хэл зүй анхан, анхан дунд шат хичээлд ашиглах сурах бичигт тооцохоор шийдвэрлэв.
- Г.Гэрэлмаа “Герман хэлний хэл зүйн сурах бичиг Үйл үгийн хэрэглээ”, 2026, Улаанбаатар, 16,5 хх, бүтээлийг Ахисан дунд шатны герман хэлний хэл зүй хичээлд ашиглах сурах бичигт тооцох ба шинээр нэмж сайжруулсан 1,5 хэвлэлийн хуудсыг 2025-2026 оны хичээлийн жилийн Б цагт тооцохоор шийдвэрлэв.
- Ц.Нямсүрэн Т.Кун “Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц”, 2026, МУИС-ийн хэвлэл, брэндинг төв,18,6 хх бүтээлийг МУИС-ийн эрхтэй орчуулгын сурах бичигт тооцохоор шийдвэрлэв.
- Ш.Эгшиг “Олон улсын худалдаа, бизнесийн орчуулга”, 2026, Удам соёл, 16 хх, бүтээлийг Олон улсын худалдаа бизнесийн орчуулга хичээлд ашиглах сурах бичигт тооцохоор шийдвэрлэв.
- Э.Мөнх-Учрал “Гадаад үг: монгол бичгийн гарын авлага”, 2025, Удам соёл, 7 хх, Монгол бичиг хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Ч.Баттулга “Сургалтын эсээ”, 2026, CTP Printing, 11 хх, Монгол хэл бичиг, найруулга зүй хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Ч.Баттулга (3 хх), О.Дэмчигмаа (3 хх) “Монгол ярианы хэл”, 2026, CTP Printing, 6 хх, Монгол хэлний ярианы хэл 1 хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- М.Ууганбаяр “Монгол хэлний эхийн тухай”, 2026, Соёмбо принтинг, 7 хх, Монгол хэлний эх судлал хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Л.Дорждэрэм “Франц хэлний үгийн сан В1-В2”, 2026, Улаанбаатар, 30,83 хх, Франц хэлний үгийн сан хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Д.Оюунгэрэл “Ёс зүй Дасгал сорилын гарын авлага”, 2025, Тото пресс, 19 хх, Ёс зүйн удиртгал хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- С.Янжинсүрэн, С.Дэмбэрэл (14,75 хх), Л.Өлзийт, О.Бумдарь (13 хх), Ц.Гаадмаа “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл”, 2025, Мөнхийн үсэг, 103,5 хх, Шашны зан үйл, дэг ёс, Монголчуудын шашин шүтлэгийн түүх хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Ш.Баттөр “Уран зохиолын онол”, 2025, Жиком пресс, А5, 139 тал /8,68 хх/ Уран зохиол шинжлэлийн удиртгал хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Б.Дагзмаа (4,62 хх), Б.Мөнхжавхлан (4,62 хх) “Философи мэдлэг шалгах тест”, 2026, Тото пресс, 15,4 хх (тооцох 60% -9,24 хх), Философи үндэс PHIL100 ерөнхий суурийн хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Б.Мөнхжавхлан (16,75 хх), С.Бүжинлхам (19,88 хх), С.Баярмаа Эмори Их Сургуулийн Төвлөрлийн шинжлэх ухаан, энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төв, “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй Ахлах сургууль”, 2026, Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй ТББ, А4, 463 тал, Соёл судлал, Ёс зүйн удиртгал хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Б.Чинзориг (75 хх), Ж.Урангуа (21,6 хх), Д.Энхцэцэг (13,6 хх) нар, “Дэлхийн түүх”, 2026, Соёмбо пресс, 120 хх, Өрнө дахины шинэ түүх, Дундад зууны түүх хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Б.Гэрэлт-Ирээдүй (13,9 хх), Д.Ундрах (2,7 хх) Жао Жянлин нар “Хятадын үсрэнгүй хөгжил ба Азийн зах зээлийн бүтээн байгуулалт”, 2025, Соёмбо принтинг, 16,6 хх, Хятадын эдийн засгийн газар зүй хичээлд хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Д.Оюунцэцэгийн “Солонгос хэлний эрх зүйн орчуулга 1”, 2026, Хөх Монгол принтинг, В5, 172 тал /15,2 хх/, Солонгос хэлний эрх зүйн орчуулга хичээлд ашиглах гарын авлага тооцохоор шийдвэрлэв.
- Б.Дулмаа, “몽골의 정치 환경과 정책 결정 시스템 (Mongolia’s Political Environment and Policy Decision-Making System)”, Минсогвон хэвлэлийн компани, А4, 280 тал, “여성과 정치, 몽골 여성의 정치참여에 대한 고찰 Хүйс ба улс төр:Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны судалгаа”, (зохиогчид оногдох 121-152 дугаар тал, 32 тал буюу 2.0 хх) Данкүүк их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн, солонгос хэлээр хэвлэгдсэн бүтээлийг эмхэтгэсэн хамтын бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Б.Дулмаа нар “아시아가 말하는 K컬처 한류학 (Asian Perspectives on K-Culture and Hallyu Studies)”, 2026, Жонхан хэвлэлийн компани, A5, 287 тал, “몽골 속 한류: 파도에서 다리로, 함께 만드는 문화/Монгол дахь Халлю: давалгаанаас гүүр лүү, хамтдаа бүтээх соёл”, (зохиогчид оногдох 83-115 дугаар тал, 33 тал буюу 2,06 хх) Донгүг их сургуулийн Халлю нэгдсэн судалгааны хүрээлэн, солонгос хэлээр хэвлэгдсэн бүтээлийг эмхэтгэсэн хамтын бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- Д.Оюунцэцэг (2,65 хх) нар “President Park Geun Hue’s Policy on North Korea: Trust Building Process on the Korean Peninsula”, pp.147-176, “Development Tendency on Social and Political Relations between Mongolia and Korea”, edited by Turtogtokh Janar, 2013, B5 334 pages, supported by the Academy of Korean Studies Grant, published in Mongolia, бүтээлийг эмхэтгэсэн хамтын бүтээлд
- Д.Оюунцэцэг (1,81 хх) нар “БНАСАУ-ын нөхцөл байдал, онцлох үйл явдал”, 297-325 тал. “Хөрш орнууд ба бүс нутаг 2024, 2025”, 25,5 хх, Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн, бүтээлийг эмхэтгэсэн хамтын бүтээлд
- Д.Оюунцэцэг (2,86 хх) нар “БНАСАУ-ын нөхцөл байдал, онцлох үйл явдал” 301-346 тал. “Хөрш орнууд ба бүс нутаг 2025, 2026””, 25,88 хх, Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн, бүтээлийг эмхэтгэсэн хамтын бүтээлд тус тус тооцохоор шийдвэрлэв.
- С.Баттулга (2,65 хх) “Нийгмийн сөрөн тэсвэрлэх чадавх” 111-142 тал /2 хуваах/, “Японы үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” 258-272 тал. “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ойлголт, хэрэглээ, чиг хандлага”, 2025, 25,3 хх бүтээлийг эмхэтгэсэн хамтын бүтээлд тооцохоор шийдвэрлэв.
- С.Булгантамир нарын 12 зохиогчтой “Олон хэлний туршилт авиа зүйн судалгаа”, 2026, 35,3 xx бүтээлийг нэг сэдэвт хамтын бүтээлд, зохиогчдын оролцоог бичсэн хэсгийн дагуу С.Булгантамир 9-23, 26-90, 91-136 (хамт), 207-225, 320-357 (хамт), 394-424 буюу 182 тал, 15,1 хх, Ц.Оюунсүрэн 91-136 (хамт) буюу 23 тал, 1,9 хх, Д.Сайнбилэгт 245-248, 251-265 буюу 19 тал, 1,6 хх, Б.Дулмаа 249-251, 266-289 буюу 26 тал, 2,2 хх, М.Одонтуяа 137-172 буюу 36 тал, 3,0 хх, Б.Пүрэвсүрэн 173-188 буюу 16 тал, 1,3 хх, Г.Бат-Учрал 189-206 буюу 17 тал, 1,4 хх, Б.Дэмбэрэлмаа 226-244 буюу 19 тал, 1,6 хх, Н.Гэрэлмаа 289-304 буюу 16 тал, 1,3 хх, Л.Солонго 305-319 буюу 15 тал, 1,3 хх, Д.Майсүлд 358-393 буюу 36 тал, 3,0 хх, Л.Оюу-Эрдэнэ 320-357 (хамт) буюу 19 тал, 1,6 хх гэж тооцохоор шийдвэрлэв.
- Д.Баярсайхан “Сайн ноён аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу, 2024, Соёмбо принтинг, 20 хх (тооцох 10 хх) бүтээлийг Орон нутаг судлал хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Д.Баярсайхан “Завхан аймаг хэвлэлийн хуудаснаа”, 2025, Соёмбо принтинг, 28,3 хх (тооцох 21,2 хх) бүтээлийг Орон нутаг судлал хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Д.Баярсайхан “Эртний түүхт Улиастай хот”, 2025, Соёмбо принтинг, 20,8 хх (тооцох 12,5 хх) бүтээлийг Орон нутаг судлал хичээлд ашиглах гарын авлагад тооцохоор шийдвэрлэв.
- Т.Отгонтуул нар “Монгол хэмээх нэрийн судалгаа”, 2025 он В5, 119 тал /10,51 хх/ бүтээлийг нэг сэдэвт хамтын бүтээлд тооцох ба Г.Алтансүх, Б.Ариунбайгаль, Б.Батсүрэн, Г.Бат-Учрал, С.Булгантамир, Л.Ганбат, Ж.Гэрэлбадрах, Б.Даариймаа, П.Дэлгэржаргал, Б.Дэмбэрэлмаа, О.Дэмчигмаа, Т.Загарпэрэнлэй, Д.Заяабаатар, Ц.Онон, Т.Отгонтуул, Б.Пүрэвсүрэн, Т.Сайнжаргал, Ч.Удаанжаргал, Ц.Цэрэндорж, Ш.Эгшиг, Д.Энхжаргал, Г.Эрдэнэнаран нарын 22 зохиогчийн оролцоог журмын дагуу тэнцүү хувааж нэг зохиогчид оногдох хэвлэлийн хуудсыг 0,48 хх гэж тооцохоор шийдвэрлэв.
- Ш.Эгшиг нар “Орчуулгын чадамж Монгол орчуулагч, хэлмэрчийн чадамжийн судалгаа”, 2026 он, 21,3 хх, 13 зохиогчтой бүтээлийг нэг сэдэвт хамтын бүтээлд тооцож, зохиогч тус бүрийн оролцоог номд заасны дагуу Ш.Эгшиг 1.1, 1.2, 1.3, 2.1,2.2, 2.3.4, 2.3.5, 3 бүлэг 58 тал буюу 5,12 хх, Г.Сайнбаяр 2.1, 2.3.2, 2.3.3, 2.3.6, 2.3.7, 3 бүлэг 28 тал буюу 2,48 хх, Г.Бат-Учрал 2.3.1, 3 бүлэг 15 тал буюу 1,32 хх, Г.Эрдэнэнаран 2.3.2, 2.3.3, 3 бүлэг 20 тал буюу 1,77 хх, Э.Мөнх-Учрал 1.2, 2.3.3, 3 бүлэг 30 тал буюу 2,65 хх, Б.Даваасүрэн 1.2, 3 бүлэг 15 тал буюу 1,32 хх, Ч.Сэлэнгэмөрөн 2.3.1, 2.3.5, 3 бүлэг 5 тал буюу 0,44 хх, Б.Нэргүйжаргал 2.3.5, 3 бүлэг 10 тал буюу 0,88 хх, Б.Дэмбэрэлмаа 2.3.1, 2.3.7, 3 бүлэг 10 тал буюу 0,88 хх, Л.Соёл 2.3.3, 2.3.4, 2.3.5 бүлэг 20 тал буюу 1,77 хх, Б.Пүрэвсүрэн 3 бүлэг 5 тал буюу 0,44 хх, А.Дуламсүрэн 2.3.7, 3 бүлэг 12 тал буюу 1 хх, Э.Тэргэл 2.3.7, 3 бүлэг 12 тал буюу 1 хх гэж тооцохоор шийдвэрлэв.
- О.Оюунжаргал нар “The Social Order in the Qing Era Mongolian Society”, 2026, Тоохокү их сургуулийн хэвлэлийн газар, “Slaves in the Qing Era Qalq-a Mongolian Society” бүлэг бүтээлийг МУИС-ийн өндөр түвшний судалгааны төслийг хаасны дараа дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
- С.Байгалсайхан, Э.Батжавхлан, Ш.Баттөр, А.Мөнх-Оргил “Монголын уран зохиолын харилцаа холбоо”, 2026, 17,5 хх бүтээлийг нэг сэдэвт хамтын бүтээлд тооцох боломжгүй гэж шийдвэрлэв.
- Т.Отгонтуул, Б.Даваасүрэн “Торгоны замын умардын зам дахь гэрэлт үе: Хятад-Монголын түүх соёлын салбар хоорондын цуврал” цахим форумын илтгэлийг Б* цагт тус тус 1 кредитээр тооцохоор шийдвэрлэв.


