ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Д.Оюун-Эрдэнийг түр орон тоон дээр ажиллуулах тухай /Химийн тэнхимийн лаборант Д.Номин-Эрдэнийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд/
- Биологийн тэнхимийн зөвлөх профессор М.Цогбадрахыг МУИС-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулах тухай
- НУС-ын үйлчилгээний ажилтан О.Оюунцэцэг буцалтгүй тусламж хүсэх тухай
- Ази судлалын тэнхимийн дэд профессор В.Батмаагийн цалингүй чөлөөний хугацааг 2022.03.01-ний өдөр хүртэл сунгах тухай
- Гадаад хэл сургалтын төвийн ахлах багш П.Түмэнгэрэлийн чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2022.01.02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах тухай
- Газарзүйн тэнхим
- Улс төр судлалын тэнхим
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхим
- Европ судлалын тэнхим
- Утга зохиол, урлаг судлалын тэнхим
- Философи, шашин судлалын тэнхим
- Эдийн засгийн тэнхим
- Солонгос судлалын салбар байгуулагдсаны 30 жилийн ойд зориулж МУИС-ийн шагналд нэр дэвшүүлэх тухай /Шилдэг түнш, Шилдэг төгсөгч/
- 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд элсэлт, шилжилтийн комисст ажиллах гишүүдийн нэрс, шалгалтын агуулга, шалгалт авах талаар ирүүлсэн санал
Хурлын шийдвэр:
- Химийн тэнхимийн лаборант Д.Номин-Эрдэнийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Д.Оюун-Эрдэнийг түр орон тоон дээр 2021 оны 11 сарын 29-ний өдрөөс түр орон дээр ажиллуулахаар шийдвэрлэв.
- Биологийн тэнхимийн зөвлөх профессор М.Цогбадрахыг МУИС-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахаар шийдвэрлэж холбогдох материалыг ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- НУС-ын үйлчилгээний ажилтан О.Оюунцэцэгийн хүсэлт, ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж ХДЖ-ын 8.2.1.4-д заасны дагуу 1 удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Ази судлалын тэнхимийн дэд профессор В.Батмаагийн цалингүй чөлөөний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022.03.01-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэв.
- Гадаад хэлний төвийн багш, доктор П.Түмэнгэрэлийг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжиж, хурлын шийдвэр, холбогдох материалыг ХНМС-д оруулах, ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:
Байгалийн ухааны салбар
Нийгмийн ухааны салбар
-
- Улс төр судлалын тэнхим – 1
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхим- 3 /Боловсрол судлал-1, Сэтгэл судлал-2/
- Эдийн засгийн тэнхим-2
Хүмүүнлэгийн ухааны салбар
-
- Европ судлалын тэнхим-1 /Франц хэл/
- Утга зохиол, урлаг судлалын тэнхим-1 /Утга зохиол судлал/
- Философи, шашин судлалын тэнхим -1 /Шашин судлал/
- Ази судлалын тэнхимээс оруулж ирсэн саналыг үндэслэн МУИС-ийн шилдэг түнш шагналд дэвшүүлж байгаа БНСУ-ын “ОУ хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)”, БНСУ-ын “Солонгосын сан” гэсэн хоёр байгууллага, мөн анхны тэнхимийн эрхлэгч Б.Лхагваа, МУИС-ийн Хүндэт жуух, МУИС-ийн Баярын бичгээр шагнуулах багш нарыг дэмжиж холбогдох материалыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
- 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд элсэлт, шилжилтийн комисст ажиллах гишүүдийн нэрс, шалгалтын агуулга, шалгалт авах тухай холбогдох тэнхимээс ирүүлсэн саналыг ЭБХ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.