ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Эдийн засгийн тэнхимээс Ёкохамагийн Улсын Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимтэй докторын оюутан суралцуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай
- Хүмүүнлэгийн ухааны салбарын компьютерын лаборант О.Амарсанаагийн туршилтын хугацаа дууссан тул туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэх
- Үйлчлэгч Б.Дэмиддармаагийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Үйлчлэгч Д.Наранжаргалын чөлөөтэй байх хугацаанд үйлчлэгч М.Дэнсмаа 2021.12.13-2022.08.19 хүртэл ажил хавсран гүйцэтгэх тухай
Хурлын шийдвэр:
- Эдийн засгийн тэнхимийн Япон улсын Ёкомагийн Улсын Их сургуультай хамтран ажиллах, докторын оюутан суралцуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулах саналыг дэмжиж гэрээ байгуулахаар шийдвэрлэв.
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Хүмүүнлэгийн ухааны салбарын компьютерын лаборант О.Амарсанааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлт, эрүүл мэндийн шалтгааны улмаас үйлчлэгч Б.Дэмиддармааг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаас бүр мөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- ХУС-ын үйлчлэгч Д.Наранжаргалын чөлөөтэй байх хугацаанд түүний ажил үүргийг БУС-ын үйлчлэгч М.Дэнсмаад хавсруулан 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс ажиллуулахаар шийдвэрлэв.


