БССТ-ийн ОЭШХ амжилттай болж өнгөрлөө.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг оюутны эрдэм шинжилгээний бага хурал “Орчин үеийн нийгэм сэтгэл зүйн асуудлууд” сэдвийн хүрээнд амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн хуралд нийт 6 өгүүлэл эцсийн шатанд тэнцэн оролцсоноос:
1-р байранд
“Хүүхдийн нийгэмд хандах хандлагад нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа”(Өсвөр насны хүүхдийн жишээн дээр) сэдвээр 4-р түвшний оюутан А.Сайнхишиг, Ш.Сидаарт нар.
2-р байранд
“Өсвөр насны хүүхдүүдийн ганцаардалд нөлөөлдөг зарим хүчин зүйлийг судалсан нь” сэдвээр 3-р түвшний оюутан Н.Сэндэнханд
3-р байранд
“Дунд ангийн сурагчдын түгшүүрийг судалсан нь” (ЕБС ба асрамж халамжийн төвийн сурагчдын жишээн дээр) 4-р түвшний оюутан Д.Амаржаргал, Б.Нандин-Эрдэнэ, Б.Номинцэцэг, Л.Чанцалдулам нар тус тус шалгарлаа.
Шагналт байранд шалгарсан оюутнууд судалгааны ажлуудаа улам сайжруулан Нийгмийн ухааны салбарын ОЭШХ-д тэнхимээ төлөөлөн оролцох юм.
ОЭШХ-д оролцсон нийт оюутнууддаа хичээл, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эрдэмийн хэт цахиваас
Хөгжлийн гал бадармой.
БССТ-ийн хамт олон


