ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- БУС-ын үйлчилгээний ажилтан Ш.Даарийжав арын гэрийн шалтгаанаар буцалтгүй тусламж хүсэх тухай
- БУС-ын нябо М.Дөлгөөнзаяа эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэх шаардлагатай тул буцалтгүй тусламж хүсэх тухай
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан Ц.Нямхүүгийн туршилтын хугацаа дууссан тул ажлын тайланг хэлэлцэх
Хурлын шийдвэр:
- БУС-ын үйлчилгээний ажилтан Ш.Даарийжав, нябо М.Дөлгөөнзаяа нарын хүсэлт, ар гэр, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1.4-д заасны дагуу 1 удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Нийгмийн ухааны салбарын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан Ц.Нямхүүг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.


