Алсын хараа, эрхэм зорилго – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС,
ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ

Алсын хараа

МУИС-ийн алсын хараа нь “дэлхийн түвшний их сургууль” болоход оршино. Иймд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж, улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно.

Эрхэм зорилго

Алсын харааны хүрээнд МУИС нь шинжлэх ухааны үндсэн салбаруудыг чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан хөтөлбөртэй, байгалийн ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлаар сургалт, судалгааны ажлыг тогтвортой эрхэлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага юм.