ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Туршилтын хугацаанд ажилласан багш нарын ажлын тайлан, жинхлүүлэн ажиллуулах тухай
- Г.Баттогтох –Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш
- М.Жавхлан-Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш
- Ш.Лхамсүрэн-Гадаад хэлний төвийн багш
- Д.Золбоо –Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш
- С.Энхчимэг-Ази судлалын тэнхимийн дадлагажигч багш
- Ц.Төрбат-Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор
- Ч.Амартүвшин-Антропологи,археологийн тэнхимийн дэд профессор
- Г.Мөнх-Эрдэнэ-Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш
- Б.Цэцэнцолмон-Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш
- Н.Ариунзаяа-Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн ахлах багш
- Б.Түвшинтөр-Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн дадлагажигч багш
- Л.Төрбурам-Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш
- Г.Бямбабаяр-Газар зүйн тэнхимийн дадлагажигч багш
- Газарзүйн тэнхимийн саналыг үндэслэн Б.Сайнбуяныг урилгаар авч ажиллуулах тухай
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Гэрэлт-Ирээдүйн чөлөөний хугацаа дууссан тул 2022.01.03-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, багш Д.Оюунцэцэг нарын хөдөлмөрийн гэрээг сунгах тухай
- Их Британи Америк судлалын тэнхимийн ахлах багш Б.Анхбаяр, Г.Сайнбаяр нарыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай
- Их Британи Америк судлалын тэнхимийн багш А.Өлзийнарангийн 2022.01.17-оос үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт.
- Гадаад хэлний төвийн ахлах багш Ч.Наранцэцэгийн чөлөөний хугацааг 2023.01.31 хүртэл сунгах тухай хүсэлт
- Улс төр судлалын тэнхимийн зөвлөх профессор Ц.Ганболдод буцалтгүй тусламж олгох тухай
- SICA компанитай дадлагажигч оюутны internship/mentorship хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай
- Биологи, Физик, Химийн тэнхимийн лаборантын ажлын байранд шинжилгээ хийсэн дүнг танилцуулах
Хурлын шийдвэр:
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн:
- Г.Баттогтох –Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш
- М.Жавхлан – Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш
- Д.Золбоо –Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш
- Ц.Төрбат-Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор
- Ч.Амартүвшин-Антропологи,археологийн тэнхимийн дэд профессор
- Г.Мөнх-Эрдэнэ-Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш
- Б.Цэцэнцолмон-Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш
- Н.Ариунзаяа-Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн ахлах багш
- Г.Баярбямба-Газар зүйн тэнхимийн дадлагажигч багш
- Л.Төрбурам-Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш нарыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Б.Түвшинтөр-Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн дадлагажигч багшийг жинхлэн багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.
- Гадаад хэлний төвийн багш Ш.Лхамсүрэн, Ази судлалын тэнхимийн дадлагажигч багш С.Энхчимэг нарын тайланг дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
- Газар зүйн тэнхимийн саналыг үндэслэн Б.Сайнбуяныг урилгаар авч ажиллуулахаар шийдвэрлэв.
- Ази судлалын тэнхимийн дэд профессор Б.Гэрэлт-Ирээдүйг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, багш Д.Оюунцэцэг нарын хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс-2022 оны 12 дугаар сарын 31 хүртэл гэрээг сунгахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Их Британи Америк судлалын тэнхимийн ахлах багш Б.Анхбаяр, Г.Сайнбаяр нарыг ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- Их Британи Америк судлалын тэнхимийн багш А.Өлзийнаранг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Гадаад хэлний төвийн ахлах багш Ч.Наранцэцэгийн чөлөөг 2023 оны 01 дүгээр сарын 31 хүртэл сунгаж, НДШ төлөлтийг хувь хүнд нь хариуцуулахаар шийдвэрлэв.
- Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1.5 дахь заалт, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улс төр судлалын тэнхимийн зөвлөх профессор Ц.Ганболдод буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв. /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- SICA компанитай дадлагажигч оюутны internship/mentorship хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг НУС-тай байгуулахаар шийдвэрлэв.
- Биологи, Физик, Химийн тэнхимийн лаборантын ажлын байранд шинжилгээ хийсэн дүнг шийдлийн талаар захиргааны зөвлөлийн хуралд дээр дахин ярьж захиргаанд танилцуулахаар шийдвэрлэв.


