ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан:
- Ази судлалын тэнхимийн дадлагажигч багш С.Энхчимэг
- Гадаад хэлний төвийн багш Ш.Лхамсүрэн
- Шинэ багш авах тухай хүсэлт
- Улс төр судлалын тэнхим
- Философи, шашин судлалын тэнхим /Шашин судлал/
- Европ судлалын тэнхим /Франц хэл/
- Биологийн тэнхимийн ахлах багш Н.Батсайханыг өөрийнх нь хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тухай
- Сургалт, судалгааны лабораторид химийн хорт болон аюултай бодис ашиглах журам
- 2021 оны 9-12 сард магистрант, докторантыг туслах /захиргаа, сургалт, судалгаа/-аар ажиллуулсан тайлан,2022 оны хаврын улиралд магистрант, докторантыг туслах /захиргаа, сургалт, судалгаа/-аар ажиллуулахаар тэнхим, нэгжээс ирүүлсэн хүсэлт
Хурлын шийдвэр: ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн:
- Ази судлалын тэнхимийн дадлагажигч багш С.Энхчимэг, Гадаад хэлний төвийн багш Ш.Лхамсүрэн нарыг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үргэлжлүүлэн /жинхлэн/ ажиллуулахаар шийдвэрлэв.
- Шинээр багш авах сонгон шалгаруулалтаар МУИС-д багшаар ажиллах болзол хангасан Г.Туяагэрэлийг Улс төр судлалын тэнхимд ахлах багшийн зэрэглэлд ажиллуулахаар шийдвэрлэв.
- Философи, шашин судлалын тэнхимийн саналыг үндэслэн доктор О.Бумдарийг багшийн зэрэглэлд туршилтын хугацаанд нөхцөлтэй гэрээ байгуулан ажиллуулах саналыг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.
- Европ судлалын тэнхимийн саналыг үндэслэн Б.Баярмааг дадлагажигч багшийн зэрэглэлд туршилтын хугацаанд нөхцөлтэй гэрээ байгуулан ажиллуулах саналыг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Биологийн тэнхимийн ахлах багш Н.Батсайханыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- Сургалт, судалгааны лабораторид химийн хорт болон аюултай бодис ашиглах журам боловсруулах ажлын хэсгийн саналыг Эрдэм шинжилгээний хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
- 2021 оны 9-12 сард тэнхим, төвд туслахаар ажилласан магистрант, докторант нарын тайланг хангалттай гэж үзэж хурлын тэмдэглэл, холбогдох материалыг, 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд 9 магистрант, 13 докторантыг туслахаар ажиллуулах тухай санал, шийдвэр, холбогдох материалыг Ахисан түвшний сургуульд хүргүүлэхээр шийдвэрлэв.


