ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Өөрийнх нь хүсэлтээр Гадаад хэлний төвийн багш Ж.Цэрэндэжидийг 2022.02.01-ний өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөх тухай
- Гадаад хэлний төвийн ахлах багш Ш.Болормаа нь Австрали улсын Куртины их сургуульд Боловсрол судлалын чиглэлээр докторантурт 100% тэтгэлэгтэй суралцах болсон тул 2022.02.01-2026.02.01 хүртэл чөлөө олгох тухай
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Ч.Баттулга нь Францын Иналка Дорно дахины их сургуульд зочин багшаар ажиллах болсон тул 2022.02.01-2023.08.28-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгох тухай
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш М.Тэгшбуяныг тайланг хэлэлцэж, багшийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Эдийн засгийн тэнхимийн туслах ажилтан З.Мөнхцэцэг өөрийн хүсэлтээр 2022.03.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- Профессор, багш нарын ажлын В цаг буюу мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний багц цагийн үнэлгээг тогтоох тухай
- “Шидэт Гэрэгэ” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай
Хурлын шийдвэр:
- Өөрийнх нь хүсэлтээр Гадаад хэлний төвийн багш Ж.Цэрэндэжидийг 2022.02.01-ний өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- Гадаад хэлний төвийн ахлах багш Ш.Болормаа нь Австралийн Куртины их сургуульд Боловсрол судлалын чиглэлээр докторантурт суралцах болсон тул 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 01 хүртэл цалингүй чөлөө олгож, НДШ-ийн төлөлтийг ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу төлөхөөр шийдвэрлэв.
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн ахлах багш Ч.Баттулга Францын Дорно дахины их сургуульд зочин багшаар ажиллах тул 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож, НДШ-төлөлтийг ХДЖ-ын 7.1.5-д заасны дагуу хувь хүнд хариуцуулахаар шийдвэрлэв.
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дадлагажигч багш М.Тэгшбуяныг “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 7,3-д заасныг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлтээр Эдийн засгийн тэнхимийн туслах ажилтан З.Мөнхцэцэгийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
- “Шидэт Гэрэгэ” ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг БУС-тай байгуулахаар шийдвэрлэв.


