Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өргөтгөсөн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд БУС, НУС, ХУС-ын тэнхимүүдэд цагаар багш авч ажиллуулах тухай
  2. Францын Сорбоны Их сургуулийн Урлагийн түүх ба археологийн сургалт судалгааны төвөөс Археологийн судалгааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулах тухай хүсэлт
  3. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгчийг томилох тухай
  4. Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Ариунбайгалийн чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2022.03.01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  5. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан А.Цэнд-Аюуш Ирланд улсад удаан хугацаагаар үргэлжлүүлэн суралцах болсон тул 2022.02.15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
  6. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтнаар А.Цэнд-Аюушийн чөлөөтэй байх хугацаанд түр орон тоонд ажиллаж буй И.Даваадоржийн ажилласан хугацааны тайланг хэлэлцүүлж, 2022.02.15-ны өдрөөс үндсэн орон тоонд ажиллуулах тухай
  7. МУИС болон Ховд их сургуулийн багш солилцох гэрээний дагуу 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд УЗУС-ын тэнхимд ирж ажиллах ахлах багш И.Жавхланг гэрээт ахлах багшийн орон тоонд ажиллуулах тухай
  8. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор П.Даваапилийг ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай /2021 оны 12 сард докторын зэрэг хамгаалсан/
  9. Түүхийн тэнхимийн дэд профессор Э.Жигмэддорж Токиогийн Гадаад судлалын их сургуульд зочин багшаар ажилласан чөлөөний хугацаа 2022.04.01-нд дуусах тул 2022.04.01-2024.04.01 хүртэл чөлөөний хугацаагаа сунгуулах тухай хүсэлт
  10. Газарзүйн тэнхимийн багш, доктор Э.Алтанболдыг ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай /2021 оны 12 сард докторын зэрэг хамгаалсан/
  11. Математикийн тэнхимийн туслах ажилтан Л.Янжинлхам Хөтөлбөр чанарын баталгаажуулалтын хэлтсийн мэргэжилтний түр орон тооны сонгон шалгаруулалтад тэнцсэн тул чөлөөлөгдөх тухай хүсэлт, шинээр тус тэнхимд туслах ажилтан орон тоо зарлуулах
  12. Биологийн тэнхимийн Ургамлын цуглуулгын санд лаборант авах тухай

Хурлын шийдвэр:

  1. 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд БУС, НУС, ХУС-ын тэнхимүүдэд цагаар багш авч ажиллуулах тухай саналыг дахин нягталж үзээд тушаал гаргуулахаар шийдвэрлэв.
  2. Францын Сорбоны Их сургуулийн Урлагийн түүх ба археологийн сургалт судалгааны төвөөс Археологийн судалгааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулах саналыг дэмжиж МУИС-д уламжлахаар шийдвэрлэв.
  3. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш нарын санал хураалтаар 100%-ийн санал авсан дэд профессор М.Батбаатарыг тус тэнхимийн эрхлэгчээр томилуулах асуудлыг МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.
  4. Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Ариунбайгалийг 2022.03.01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  5. Өөрийнх нь хүсэлтээр Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан А.Цэнд-Аюушийг 2022.02.15-ны өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.
  6. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн саналыг үндэслэн И.Даваадоржийг 2022.02.15-ны өдрөөс тус тэнхимийн туслах ажилтны үндсэн орон тоонд жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  7. МУИС болон Ховд Их сургуулийн багш солилцох гэрээний дагуу 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд ахлах багш И.Жавхланг Утга зохиол урлаг судлалын тэнхимд, ахлах багш Ч.Билэгтмандахыг Газарзүйн тэнхимд  ажиллуулахаар шийдвэрлэв.
  8. МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 7.4 дэх заалт, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор П.Даваапил, Газарзүйн тэнхимийн багш, доктор Э.Алтанболд нарыг 2022.02.16-ны өдрөөс ахлах багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  9. Сонгон шалгаруулалтад тэнцэж ХЧБХ-т шилжин ажиллах болсон тул Математикийн тэнхимийн туслах ажилтан Л.Янжинлхамыг 2022.02.18-ны өдрөөс ажлаас бүрэн чөлөөлж, холбогдох тэнхимийн саналыг үндэслэн тус тэнхимд туслах ажилтны 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
  10. Биологийн тэнхимийн саналыг үндэслэн Ургамлын цуглуулгын санд 1 лаборантын орон тоо зарлуулахаар шийдвэрлэв.