Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өргөтгөсөн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Ази судлалын тэнхимийн дэд профессор В.Батмаагийн чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2022.03.01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай
  2. Эдийн засгийн тэнхимд туслах ажилтан авах тухай
  3. Хил хамгаалах ерөнхий газартай хамтарч ажиллах тухай, санамж бичигт гарын үсэг зурах, уулзалт зохион байгуулах тухай
  4. Математикийн тэнхимийн дэд профессор, М.Итгэл өөр ажилд томилогдсон тул гэрээт багшаар ажиллуулах тухай

Хурлын шийдвэр:

  1. Чөлөөний хугацаа нь дуусаж, ажилдаа орох хүсэлт ирүүлсэн Ази судлалын тэнхимийн дэд профессор В.Батмааг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  2. Эдийн засгийн тэнхимийн саналыг үндэслэн туслах ажилтны 1 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
  3. Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн санамж бичиг байгуулах тухай саналыг дэмжиж ШУС-тай байгуулахаар шийдвэрлэв.
  4. Математикийн тэнхимийн саналыг үндэслэн дэд профессор М.Итгэлийг 2021-2022 оны хичээлийн хаврын улиралд тус тэнхимд 50% гэрээт дэд профессороор ажиллуулахаар шийдвэрлэв.