Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбарын багш нарын цагийн ачаалал, А цагийн илүү цагийн гүйцэтгэлд хийсэн шинжилгээний дүнг танилцуулах
  2. ШУС-ийн сургалтын анги танхим доторх тохижилт, тоног төхөөрөмжийн стандарт боловсруулах ажлын хэсгийн дүнг танилцуулах
  3. Биологийн тэнхимийн Ургамлын цуглуулгын сангийн лаборантын ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Н.Нямбаярыг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
  4. Геологи, Геофизикийн тэнхимийн профессор Ц.Баатарчулууны бүтээлийн чөлөөний хугацаанд хийсэн ажлын тайланг БУС-ын ЭЗ-ийн хурлаар хэлэлцүүлсэн тухай

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Сонгон шалгаруулалтад тэнцсэн Н.Нямбаярыг Биологийн тэнхимийн Ургамлын цуглуулгын сангийн лаборантын албан тушаалд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэв.
  2. Геофизикийн тэнхимийн профессор Ц.Баатарчулууны бүтээлийн чөлөөний хугацаанд хийсэн ажлын тайланг БУС-ын ЭЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж хангалттай гэж дүгнэн үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.