Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Б.Бат Геологи геофизикийн тэнхимд үндсэн дэд профессороор ажиллах тухай хүсэлт /Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан, Геологи геофизикийн тэнхимд гэрээт дэд профессороор ажиллаж байгаа/
  2. Шинжлэх ухааны боловсролын инновацын төв байгуулах тухай
  3. АНУ-ын Нью Мексикийн их сургуультай Монгол орны хөхтөн амьтан судлал, хөхтөн амьтны паразит болон амьтны цуглуулгын чиглэлээр хамтран ажиллах гэрээг танилцуулах
  4. Биологийн тэнхимийн эрхлэгч, профессор С.Гомбобаатарын тэнхимийн эрхлэгчийн ажлын тайлангийн дүнг танилцуулах тухай
  5. ШУС-ийн вэбсайтыг шинэчлэх тухай
  6. “Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх тухай
  7. Түүхийн тэнхимийн багш Э.Жигмэддоржийн чөлөөгөө сунгуулах тухай хүсэлт
  8. ХУС-ын гэрээний асуудал

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Геологи геофизикийн тэнхимийн гэрээт дэд профессор Б.Батын судалгааны ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгч, тэнхимийн хурал, дараагийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
  2. Шинжлэх ухааны боловсролын инновацын төв байгуулах тухай асуудлыг дараагийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
  3. АНУ-ын Нью Мексикийн Их сургуультай Монгол орны хөхтөн амьтан судлал, хөхтөн амьтны паразит болон амьтны цуглуулгын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулахад зарим зүйл заалт, асуудлыг тодорхой болгох;
  4. ШУС-ийн вэбсайтыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах;
  5. “Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг дараагийн захиргааны зөвлөлийн хурлаар танилцуулах;
  6. Түүхийн тэнхимийн багш Э.Жигмэддоржийн чөлөөгөө сунгуулах хүсэлт боломжгүй тул өмнөх захиргааны зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг уламжлах;
  7. Москва хотын Хэл шинжлэлийн сургуулиас ирүүлсэн хамтарч ажиллах тухай гэрээний саналыг МУИС-ийн захиргааны хуралд танилцуулахаар шийдвэрлэв.