Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал:

  1. Математикийн тэнхимийн туслах ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Н.Энхзулыг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай
  2. Химийн тэнхимийн ахлах багш Б.Сүхбаатар Япон улсын Мияазакагийн Их сургуульд докторын зэрэг хамгаалаад ирсэн тул 2022.03.28-ны өдрөөс үргэлжлүүлэн ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тухай
  3. ШУС-ийн захиргаатай “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулах
  4. Антропологи, археологийн тэнхимийн дэд проф. Ш.Уранчимэгээс ирүүлсэн хүсэлт
  5. Биологийн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшсэн багш нарын санал хураалтын дүнг танилцуулах
  6. Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбарын багш нарын цагийн ачаалал, А цагийн илүү цагийн гүйцэтгэлд хийсэн шинжилгээний дүнг танилцуулах
  7. Цаг үеийн асуудал: ЗХНГ-аас ирүүлсэн 2022.06.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийх ажлын төлөвлөгөө, хуваарь, МУИС-80 жилийн ойг тохиолдуулан ЗГ, Яам, МУИС-ийн шагналд багш, ажилтны нэр дэвшүүлэх материалыг хугацаанд нь хүргэх
  8. “Ухаалаг танхим” танилцуулга

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Сонгон шалгаруулалтад тэнцсэн Н.Энхзулыг Математикийн тэнхимийн туслах ажилтны албан тушаалд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэв.
  2. Япон улсын Мияазакагийн Их сургуульд докторын зэргээ хамгаалаад ирсэн Химийн тэнхимийн ахлах багш Б.Сүхбаатарыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  3. БУС хариуцсан дэд захирал Б.Батжаргалын гаргасан саналыг ШУС-ын захиргааны зөвлөлийн гишүүд 100%-ийн саналаар дэмжиж, профессор Л.Ариунцэцэгийг Биологийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажилд 2022 оны 03 дугаар 23-ны өдрөөс томилон ажиллуулахыг МУИС-ийн захиргаанд уламжлахаар шийдвэрлэв.