Монгол Улсын Их сургуулийн Социологи-Нийгмийн ажлын тэнхим-ээс эрхлэн гаргадаг Олон Улсын Сэтгүүлийн Стандарт дугаар /ISSN/ бүхий “Нийгмийн ажил” сэтгүүл 2022 оны 5 дугаар сард хэвлэгдэн гарах дугаартаа шинэ бүтээл хүлээн авч эхэллээ. Багш, судлаач, суралцагч та бүхэн 4-р сарын 15-аас өмнө нийгмийн ажлын болон нийгэм хүмүүнлэгийн ухаан, мөн салбар дундын чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, судалгааны ажил, нийгмийн ажлын практик туршлага, аргууд, шинэ мэдээ мэдээллээ ирүүлнэ үү. Англи хэлээр туурвисан бүтээл ирүүлж болно. Хянан магадлалаар орж тэнцсэн бүтээлийг хэвлэнэ. МУИС-ийн дотоод эрдэм шинжилгээний сэтгүүлийн журамтай танилцаж, холбогдох шаардлагад нийцүүлнэ үү.
https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM-erdem_shinjilgee_setguuliin_juram.pdf
Та бүтээлээ дараах холбоосоор нэвтэрч илгээнэ үү. https://forms.gle/ZzFjC67LJnN7dzPW7
Бүтээл илгээхтэй холбоотой асуултаа дараах хаягаар лавлана уу.
E-mail: nandintsetsegb@num.edu.mn batkhishig_a@num.edu.mn munkhbat@num.edu.mn