ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн
хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Б.Батыг Геологи геофизикийн тэнхимд дэд профессорын орон тоон дээр ажиллуулах тухай
- Биологийн тэнхимийн профессор П.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар 2022.04.01-ээс 1 сарын хугацаатай цалингүй чөлөө авах тухай хүсэлт
- Түүхийн тэнхимийн дэд профессор Э.Жигмэддоржийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт
- “МУИС-ийн Шилдэг түнш” шалгаруулалтад Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрыг нэр дэвшүүлэх тухай.
- “МУИС-ийн Шилдэг түнш” шалгаруулалтад ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг нэр дэвшүүлэх тухай
- “МУИС-ийн Шилдэг түнш” шалгаруулалтад МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийг нэр дэвшүүлэх тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- “МУИС-ийн шилдэг түнш” шалгаруулалтад:
- Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимээс Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар
- Нийгмийн ухааны салбарын Улс төр судлалын тэнхимээс ХБНГУ-ын Конрад- Аденауэр-Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар
- Хүмүүнлэгийн ухааны салбараас МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийг нэр дэвшүүлсэн саналыг дэмжиж, хурлын тэмдэглэл, холбогдох материалыг Инноваци, технологи дамжуулах төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Биологийн тэнхимийн профессор П.Энхбаярын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хүсэлтийг харгалзан үзэж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаатай цалингүй чөлөөг олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Э.Жигмэддоржийг өөрийн нь хүсэлтээр Түүхийн тэнхимийн дэд профессорын үүрэгт ажлаас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.


