ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан М.Номинцэцэгийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2021.09.03-аас ажиллаж байгаа/
- Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Б.Хишигдоржийн туршилтын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2021.09.03-аас ажиллаж байгаа/
- Геологи геофизикийн тэнхимийн эрхлэгч Б.Эрдэнэцогтын тэнхимийн эрхлэгчийн ажлын тайлангийн дүнг танилцуулах тухай /2020.02.03-аас тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй/
- Биологийн тэнхимийн лаборант Г.Хишигсүрэн 2022.04.25-аас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай /Ирланд улсын Active language learning сургалтын төвд хэлний бэлтгэлд суралцах/
- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн дэд профессор М.Ууганбаярын нэр дээр оюутнуудаас ирүүлсэн өргөдлийн тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан М.Номинцэцэг, Газарзүйн тэнхимийн туслах ажилтан Б.Хишигдорж нарыг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн дүрмийн 4.5.3, 4.5.4 дэх заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Геологи геофизикийн тэнхимийн эрхлэгч Б.Эрдэнэцогтын тэнхимийн эрхлэгчийн ажлын тайлангийн дүн, тэнхимийн багш нарын саналыг үндэслэн үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Г.Хишигсүрэнг өөрийн нь хүсэлтээр Биологийн тэнхимийн лаборантын үүрэгт ажлаас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэв.


