МУИС, ШУС, ХУС-ын харьяа тэнхимүүд мэргэжил сурталчлах өдөрлөгөө 2022 оны 4-р сарын 5-ны Мягмар гарагт МУИС-ын Номын сангийн 2 болон 3 давхарт амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт ХУС-ын Европ судлал, Ази судлал, Их Британи, Америк судлал, Утга зохиол, урлаг судлал, Монгол хэл, шинжлэл, Философи, шашин судлал, Түүхийн тэнхимүүд оролцож хөтөлбөрүүдийн онцлог давуу тал, ажлын байр, мэргэжил сонголт, тэтгэлэг болон оюутан солилцооны хөтөлбөр зэрэг мэдээллийг хүргэж оюутнуудад мэргэжил сонгоход нь зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулсан юм.
Хөтөлбөр сурталчилах өдөрлөгт МУИС-ийн 1-р түвшний оюутан суралцагч оролцож мэдээлэл авлаа. Мөн өдөрлөгийн үеэр хийсэн мэргэжлийн танилцуулгыг МУИС-ийн веб хуудаснаа байрлуулсан байна.
Тус өдөрлөгт идэвхтэй хамрагдсан багш, оюутнууддаа талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.



