ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Химийн тэнхимийн лаборант Б.Номин-Эрдэнийн туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан /2021.10.01-ээс ажиллаж байгаа/
- НУС-ын салбар дундын “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн танилцуулга:
- Шинжлэх ухааны боловсролын инновацын төв байгуулах тухай
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах тухай
- Ази судлалын тэнхим-1
- Түүхийн тэнхим-1
- Философи, шашин судлал-1
- Гадаад хэл сургалтын төв-1
- Газарзүйн тэнхим-1 /Эдийн засгийн газарзүй/
- Биологийн тэнхим-1
- Улс төр судлалын тэнхим-1
- Социологи, нийгмийн ажлын тэнхим-1 /Социологи/
- Эдийн засгийн тэнхим- 2
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхим- 2 /Боловсрол судлал -2 Сэтгэл судлал-2/
- Биологийн тэнхимийн лаборант Г.Тунгалаг 2022.05.04-2025.05.04 хүртэл хүүхэд асрах чөлөө авах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Туршилтын хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлсэн Химийн тэнхимийн лаборант Б.Номин-Эрдэнийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс жинхлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Улс төр судлал тэнхимийн харьяалалд байсан НУС-ын салбар дундын “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийг Социологи, нийгмийн ажлын тэнхимд харьяалуулахаар шийдвэрлэв.
- ШУС-ийн харьяанд Шинжлэх ухааны боловсролын инновацын төв байгуулах саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах сонгон шалгаруулалт зарлуулахаар холбогдох тэнхимүүдээс ирүүлсэн саналыг дэмжиж, хурлын шийдвэр, холбогдох материалыг ХНМС-д оруулах, ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:
Байгалийн ухааны салбар
- Газарзүйн тэнхим-1 /Эдийн засгийн газарзүй/
Нийгмийн ухааны салбар
- Улс төр судлалын тэнхим – 1
- Социологи, нийгмийн ажлын тэнхим-1 /Социологи/
- Эдийн засгийн тэнхим-2
- Боловсрол, сэтгэл судлалын тэнхим- 3 /Сэтгэл судлал-2, Боловсрол судлал-1/
Хүмүүнлэгийн ухааны салбар
- Ази судлалын тэнхим-1
- Түүхийн тэнхим-1
- Философи, шашин судлалын тэнхим -1 /Философи/
- Гадаад хэл сургалтын төв-1