Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Хэл бичиг соёлын “Хос уянга” нэгдэл зохион байгуулдаг билээ. 20 дахь жилдээ болсон Монгол бичгийн улсын уралдаан 2022.04.30-ны өдөр МУИС дээр болж нийт 300 орчим оролцогч оролцов. Энэ удаагийн уралдааныг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн хэвлэлийн газар, Удам соёл ХХК, Болорсофт ХХК, Хан төгс ур НҮТББ зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, уралдаанд амжилттай оролцсон оролцогчдод өөрсдийн онцлох бүтээгдэхүүнээ өргөн барив. Мөн мэдээллийн ивээг тэтгэгчээр МҮОНРТ, www.ubn.mn хамтран ажиллав. Уралдаанд, мэргэжлийн багш нар, албан хаагчид, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дөрвөн төрөлд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараараа өрсөлдлөө. Мөн албан байгууллагын төрөлд олон нийтэд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор нь шалгарууллаа. Амжилт үзүүлсэн оролцогчдын шагналыг МУИС-ийн хичээлийн II дугаар байрны 439 тоот хурлын танхимд 2022.05.01-нд өдөр гардуулсан бол тэргүүн байрын шагналыг Монгол Улсын Үндэсний Номын Санд болсон Үндэсний бичиг үсгийн баяр-2022 дээр гардуулав.
Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааны дүнг танилцуулж байна.
Мэргэжлийн багш нар
Албан хаагч
Мэргэжлийн ангийн оюутан
Мэргэжлийн бус ангийн оюутан
Албан байгууллага
“Арвин хад” ХХК
Нээлтийн ёслол
Мэргэжлийн ангийн оюутан
Албан хаагчид
Мэргэжлийн багш нар
Мэргэжлийн бус оюутан
Тусгай байрын эзэд
Гуравдугаар байрын эзэд
Хоёрдугаар байрын эзэд
Хоёр, гурав, тусгай байрын эзэд
Тэргүүн байрын эзэд