ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Биологийн тэнхимийн ахлах багш Т.Сувдмаа 2022.07.04-2022.09.30 хүртэлх хугацаагаар Япон улсын Китами Технологийн ИС-д судалгааны ажил хийхээр явах тул тус хугацаанд чөлөө авах тухай
- Биологийн тэнхимийн багш М.Хонгорзул ХБНГУ-ын Эрдмийн Солилцооны Албаны “DAAD-Research Grants-Doctoral Programmes in Germany” тэтгэлгээр ХБНГУ-ын Дрезден Техникийн ИС-д докторын сургалтад суралцах болсон тул 2022.08.01-ээс эхлэн 4 жилийн чөлөө авах тухай
- Физикийн тэнхимийн ахлах багш А.Дулмаа Бельги улсын Гентийн ИС-д 2021.12.17-нд физикийн докторын зэрэг хамгаалсан. 2022.09.01-ээс Физикийн тэнхимд үргэлжлүүлэн ажиллах тухай
- БСС-ын тэнхимийн багш Б.Болдсүрэн Нагоягийн ИС-ийн докторантурын хөтөлбөрийн хүрээнд ЭШ-ний ажил хийх, өгүүлэл бичих зорилгоор явах болсон тул 2022-2023 хичээлийн жилийн намрын улиралд цалинтай чөлөө хүсэх тухай
- Философи, шашин судлалын тэнхимд 2022.02.01-ний өдрөөс багшийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажилласан О.Бумдарийн ажлын тайланг хэлэлцэх
- Чой Лувсанжавын нэрэмжит шагналын журмын төсөл
- Нийгмийн ажлын инновац, хөгжлийн төв байгуулах тухай
- 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд шинэ багш авах тухай
Хурлаас гарсан шийдвэр:
- Биологийн тэнхимийн ахлах багш Т.Сувдмаад 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс 2022 оны 09 сарын 29-нийг дуустал явах тул 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Биологийн тэнхимийн багш М.Хонгорзулд 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс 4 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 7.3.5-д заасны дагуу шийдвэрлэв.
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 5.6,5.7-д заасан сонгон шалгаруулалтын болзол, шаардлага хангасан:
- С.Мөнхбаатарыг Социологи-Нийгмийн ажлын тэнхимд ахлах багш,
- Э.Баасандоржийг Философи, шашин судлалын тэнхимд дадлагажигч багш,
- Д.Уртнасанг Улс төр судлалын тэнхимд дадлагажигч багш,
- Л.Ганцэцэгийг Гадаад хэл сургалтын төвд багш,
- Д.Эрдэнэбулганыг Эдийн засгийн тэнхимд ахлах багшийн зэрэглэлд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулах саналыг ЗХНГ-хүргүүлэхээр шийдвэрлэв.


